Ерөнхийлөгчийн сонгуулийн САНАЛ ХУРААЛТ албан ёсоор эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.06.09/ 07:00 цагт албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж байна. 

Санал хураалтын үйл ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн тэргүүнийг зургаан жилийн хугацаатай нэг л удаа сонгоно. Өөрөөр хэлбэл, гурван нэр дэвшигчийн ялалт байгуулсан нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зургаан жил ажиллах юм. 

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 29 тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаа бөгөөд сонгогчдын ирц хүрээгүй тохиолдолд дахин санал хураалтыг найман тэрбум төгрөгөөр зохион байгуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ. Түүнчлэн санал хураалтын дүнг автоматжуулсан төхөөрөмжөөс гадна 100 хувь гар аргаар тоолж, нийтэд мэдээлэх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагаан сонголт(66.181.177.136) 2021 оны 06 сарын 09

Цагаан сонголт өгсөн тохиолдолд 3 нэр дэвшигч өөрчлөгдөж шинэ нэр дэвшигчид гарч ирнэ.

0  |  0
Z(202.9.46.72) 2021 оны 06 сарын 09

Цагаан сонголт

0  |  0
Top