ТАНИЛЦ: Таны санал өгөх байрны байршил, хаяг

2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.06.09/ албан ёсоор 07:00 цагт эхэлсэн бөгөөд Улаанбаатарын цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2,151,329 сонгогч бүртгүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороо сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулж байна.

Иргэн та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн байнга оршин суугаа хаяг болон хаягийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээллийг сонгогчийн лавлах 1800-2800 утаснаас болон  https://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч авах боломжтой. Саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очно.

Сонгогчийн лавлах 1800-2800 дугаар 08:00-20:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй. 

Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалтаа зүүж, санал өгөхийг зөвлөж байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top