ФОТО: У.Хүрэлсүхийн охин 18 хүрч, анх удаа санал өглөө

2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна. Энэ удаад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин, өрсөлдөж буй.

Сонгуулийн санал хураалт өглөө 07:00 цагт эхэлсэн ба нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охиныхоо хамт Баянзүрх дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр 07:40 цагт очиж, саналаа өглөө.

Түүний бага охин энэ жил 18 хүрсэн бөгөөд анх удаа төрийн сонгуулийн санал өгч буй нь энэ юм.

Сонгуулийн санал хураалт өнөөдөр 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Мөн өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээллийг сонгогчийн лавлах 1800-2800 утаснаас болон  https://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч, авах боломжтой.

Top