Өнөөдөр Америкийн жүжигчин, хөгжимчин Жонни Депп 59 нас хүрлээ. Жонни хачин ааш зангаараа алдартай найруулагч Тим Бертонтой хамтран ажиллаж, алдар хүндийн оргилд гарсан. “Хэрэв чамд ямар нэг хачин зан байхгүй бол чи өөрөө хачирхалтай амьтан” гэж Жонни Депп хэлж байлаа. Жинхэнэ амьдралдаа ч Депп хачирхалтай гэдгээ байнга батлан харуулдаг. Түүн шиг хүн маш ховор. Итгэхгүй бол та доор гарах 20 баримтыг уншаад үзнэ үү.
1. Жонни Депп алиалагчаас айдаг өвчинтэй. Инээж байгаа алиалагч харсан ч амьсгал нь давхцаад ирдэг.
2. Шоколадны харшилтай тул “Charlie and the Chocolate Factory” кинонд хиймэл шоколад ашигласан.
3. Ангийн багшдаа нүцгэн өгзгөө харуулаад сургуулиас хөөгдсөн.
4. Депп хиймэл хууз сахал цуглуулдаг.
5. Жонни гүрвэл сургаж чаддаг. Үүгээрээ их бахархдаг.
6. Депп нэг удаа зэвсэгт дээрэмчнийг зогсоосон. Гэхдээ зодолдоогүй, зүгээр л ухуулан сэнхрүүлсэн юм.
7. Залуудаа стресст орохоороо өөрийгөө хутгаар зүсэж, тайвширдаг байв.
8. Ахмад Жекийн хувцас багадсан тул цагаан хоолтон болжээ.
9. Депп хоёр удаа баривчлагдсан. Нэг удаа зочид буудлын өрөөг сүйтгэсэн, дараа нь франц папарацциг цохисон хэргээр.
10. Jack the Ripper их таалагддаг гэж нэг удаа хэлсэн.
11. Жонни 12 настайдаа тамхи татаж эхэлсэн.
12. Тэр хэзээ ч гарын үсэг зурахаас татгалзаж байгаагүй бөгөөд маш их цайны мөнгө өгдгөөрөө алдартай.
13. Депп бүжиглэхээс айдаг.
14. Жүжигчин болохоосоо өмнө үзэг, бал зардаг байв.
15. Депп киноноос илүү хүүхэлдэйн кино үзэх дуртай.
16. Найз нөхөд, гэр бүлийнхнийг нь гомдоосон хүнийг алаад, иднэ гэж заналхийлсэн удаатай.
17. Жонни Депп онигоо ярьж огт чаддаггүй.
18. Тэр Францад дарсны үйлдвэр, Америкт хэд хэдэн баартай.
19. Ахмад Жек мөнгөн шүдтэй байх ёстой гээд урд шүднүүдээ авхуулж, мөнгөн шүд хийлгэж байв.
20. Жонни сүнс байдагт итгэдэг, их айдаг
Сэтгэгдэл ( 0 )