Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсөн ч ярилцлага өгөхөөс татгалзлаа

2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна. Энэ удаад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна.

Төрийн тэргүүнээ сонгох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үдээс өмнө өгсөн. Тэгвэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БЗД-ийн Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сонгууль буюу 25-1-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд очиж, саналаа өглөө.

Тэрбээр санал өгснийхөө дараа сонгуулийн талаар ард иргэдэд хандаж ямар нэгэн үг хэлэлгүйгээр шууд явлаа.

Х.Баттулга нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар 1.207.787 сонгогчийн буюу 611.226 (50.61 хувь) санал авч, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.62) 2021 оны 06 сарын 10

Монгол ялна гэж орж ирсэн болдовсролгүй гар ялагдаад явж байх шив. Буцаж байгаа эхнэрээр өрхөө бүү татуул гэдэг юм. БИтгийюмасуу.

1  |  0
bataa(66.181.177.160) 2021 оны 06 сарын 10

naadf novshoosoo yariltslaga avch yah geed bgaa yum ve, bushuu turgen shorond hiigeechee\n

1  |  0
Сайхан аа(77.38.148.28) 2021 оны 06 сарын 11

Монголын Ард тумний болон Монгол Туургатны Хайртай Еренхийлегч дее.

1  |  3
Top