Санал хураалт хаагдаж, СОНГУУЛИЙН ДҮНГ танилцуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна. 

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. 

Санал хураалт хуулийн дагуу 22:00 цагт хаагдлаа. Нийт 2087 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Одоо дүн дамжуулах, санал тоолох ажил эхэлж байна.

Улсын хэмжээнд ирц 21:30 цагийн байдлаар 52,69 хувьд хүрч, нийт сонгогчдын 1 сая 75 мянга 938 нь санал хураалтад оролцжээ. Ийн сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгснөөр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр боллоо. 

Сонгуулийн ерөнхий хороо 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг хараахан тасалбар болгож, зарлаагүй байна. 

ШУУД ҮЗЭХ
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top