Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ боллоо.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.
Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 65 хувийн саналаар тэргүүлж байна. Харин "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат удаалж, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ багахан санал авав.
"Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж, улс орон минь мандан бадрах болтугай" гэв.
Сонгуулийн ирц 21:30 цагийн байдлаар 52,69 хувьд хүрч, нийт сонгогчдын 1 сая 75 мянга 938 нь санал хураалтад оролцсон талаар СЕХ мэдээлээд байна. Ийн сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгснөөр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч, сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр боллоо.
Сонгуулийн ерөнхий хороо 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг хараахан тасалбар болгож, зарлаагүй байна.
Сэтгэгдэл ( 6 )
Mongold guravdagch huchnii oron zai baigaag dahin batallaa. Zov zuild urialan, soyoliig tugeesen tand bayarlalaa
энэ гарсан бол авгай нь бараг филатова шиг байх байсан юм биш үү төрийн ажилд оролцох юм банйа л даа
луйварынисонгуульд луйварчин ялах нэр авах нь аль хэдийн тодорхой байан\n
sain sanal avsan baina ardchilsan namaas hol davuu amjilt husiye
ХУЦВАА СОРОСЫН САН МЭТИЙН ГАДААДАД ҮЙЛЧИЛДЭГ НОХОЙ
ЧИ МУУ ХУЦВАА. СОРОСЫН САНГИЙН НОХОЙ