У.Хүрэлсүх: Монголын ард түмэндээ талархаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ боллоо.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.

МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх урьдчилсан дүнгээр 65 хувийн дэмжлэг авч, ялалт байгуулж байгаа нь тодорхой боллоо. Тэрбээр СЕХ-ноос санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар шууд дамжуулж танилцуулсны дараа намын байрандаа мэдээлэл хийв. 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх "Манай иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал хураалтын дүнг бидэнтэй хамт авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Энэ бол эхэлсэн ажлаа дуусгах том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар ажиллах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа улстөрийн ажилд амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.  Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.48) 2021 оны 06 сарын 10

нэг намын дарангуйллыг өөрсдөө сонгосон сонгогч ард түмэнд баяр хүргэе

0  |  1
Чингэсийн үр сад (66.181.161.98) 2021 оны 06 сарын 10

Хүрэлсүх монголын ерөнхийлөгч боллоо. Баяр хүргэе

0  |  0
Бат(202.9.46.222) 2021 оны 06 сарын 10

Урамыг нь хугалхаар ууцыг нь хугал гэдлэгсэн эвэр хушуутнууд одоо боль таньд амжилт хүсеэ

0  |  0
хн(77.38.148.28) 2021 оны 06 сарын 10

хумуусийн евчин зовлон ухэл дээр чардайж гарчихаад баярлаад байх хэрэггуй чи

0  |  1
хн(77.38.148.28) 2021 оны 06 сарын 10

Харж л байя, су батболдын херенгийг хурааж ядуу ард тумэнд тараавал чамайг еренхийлегч гэж бодье, ард тумэн бугд чамайг сонгоогуй шуу.би цагаан хуудас егсен...худлаа ярьж ард тумний нэр барихаа боль..луйварчид...

0  |  1
Иргэн(192.82.86.202) 2021 оны 06 сарын 10

Монголын сонгогчдын 20 гаруй 30 хүрэхгүй хувийн саналаар төрийн тэргүүн боллоо..Нийт сонгогчдын 52 хувь нь сонгуульд орсон,сонгуульд орсон 50 орчим хувийн 60 орчим хувийн санал авсан гэхээр тийм тооцоо гарч байна.Хүүкд санал өгсөн 30 хүрэхгүй хувийн ихэнх нь мөнгөнд хууртсан,намын сурталд хордсон нөхдүүд байсан гээд бодохоор ард түмний сонголт болж чадсангүй.

0  |  1
Зочин(103.140.11.83) 2021 оны 06 сарын 10

yronhiilogchoo tsalingaa awayaa. Songuuliin ajilaa hiilgechiheed yronhiilogch bolood bid nariig hayj bolohguishd araichde

0  |  1
Top