Гадаад дахь монголчуудын 75 хувь нь Д.Энхбатад саналаа өгчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гараад буй. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67,8 хувийн дэмжлэг авч, ялалт байгуулаад байна. 

Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн ч 5618 иргэн санал хураалтад оролцсон юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад дахь монголчууд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатад хамгийн их буюу 4,084 (75.4%) санал өгчээ.

Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 1175 хүн (21.7%), АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 160 хүн (3%) тус тус саналаа өгсөн байна.
 

Гадаад дахь Монголчууд

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ

"Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат

Хувь хэмжээ  

21,7%

3%

75,4%

5618 иргэн саналаа өгөв

1175

160

4084

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.45) 2021 оны 06 сарын 10

Гадаадад байгаа монголчуудыг яг монгол улсын иргэн мөн эсэхийг шалгаж байж хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг нь сайн шалгаж саналыг нь авах хэрэгтэй. Ихэнхи нь монгол орноо хараар будаж орогнол авсан гарууд бгаа.тэд нараас болж монгол орон их муухай харагддаг.монголоор ярьдаг болохоос монголоо гэсэн сэтгэлгүй хүмүүс бий дээ.харин тэнд төрсөн хүүхдүүдийн тухай яриагүй шүү.хүнд үед монголоос зугатаж амиа бодсон нөхдүүдийн тухай бичиж бна.

1  |  0
Засуул(202.179.25.239) 2021 оны 06 сарын 10

Гадаадад аргагүй л оюун ухааны баялагтай нь гардаг нь харагдлаа. Тэд оюун ухааны хомсдрлтой үхэр монголчуудыг хол хаяжээ.

0  |  2
Чингэсийн үр сад (66.181.161.53) 2021 оны 06 сарын 10

Гадаадад гуйлгачилсан харманы хулгайчууд монгол гэсэн сэтгэлгүй нь харагдаж байна

1  |  1
Top