Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.10/ болж өндөрлөлөө.
Нэр дэвшин өрсөлдсөн У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат гурваас МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болоод байна.
Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд хийгдсэн сонгуулиудаас маш их ялгаатай сонгууль боллоо. Ямар нэгэн байдлаар бие биенээ харлуулж гүтгээгүй. Мөн зардал багатай сонгууль болсон нь онцлог байлаа. Хамгийн олон санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх танд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол төрийн эрхэм хүндтэй албыг зургаан жил нэр төртэйгээр хашна гэдэгт итгэж байна. Мөн бидэнтэй өрсөлдсөн АН-ын дарга С.Эрдэнэ танд талархлаа илэрхийлж, цаашдын ажил, амьдралд тань сайн сайхныг хүсье. Энэ удаагийн сонгуульд гурван нэр хүндтэй хүн өрсөлдсөний нэг нь Дангаасүрэнгийн Энхбат гэх эрхэм байлаа. Энэ хүн маань өнөөдөр харамсалтай нь эмнэлэгт эмчлүүлж байгаа учир бидний дунд байх боломжгүй байлаа. Бидэнд итгэж, саналаа өгсөн сонгогч нартаа нэр дэвшигчийнхээ өмнөөс болон Хөдөлмөрийн үндэсний нам, "Зөв ХҮН электорат" эвслийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
ХҮН- намыг дэмжсэндээ бус Энхбат гэдэг хүнийг дэмжиж саналаа өгсөн бүү горьд. Сонгуулийн өмнөх өдөр Доржханд, Элбэгдоржтой гарч ирж самарсанаар Энхбатыг ялагдуулсан.
Энхбатын сонгуулийн үр дүн ХҮН-тэй холбоогүй. Харин 1) МАНгасаас өөр сонголтгүй, 2) Энхбатын өөрийн хувь хүнийх хувьд өгсөн санал болой...
АРДЧИЛЛЫНХАН ӨӨРСДИЙНХӨӨ МЭХЭНД ӨВДӨГ ШОРООДЛОО.\n ЭЛБЭГДОРЖТОНГУУДААС САЛЖ, НАМАА ЗОРИГТОЙ ШИНЭЧИЛЖ, ЭВ НЭГДЛЭЭ БЭХЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАРААГИЙН СОНГУУЛИУДАД ДАХИН ӨВДӨГ ШОРООДОЖ МЭДЭХЭЭР БАЙНА. \n БАС “ДОРЖЗОДОВДДОГ”, “ТҮГЖИЛДДЭГ”, “ЭСМЕЙЛДДЭГ”, “ДҮЛЗЭНДДЭГ” ХУУЧИРСАН, ХОЦРОГДСОН АРГА БАРИЛААСАА САЛАХ ШААРДЛАГАТАЙ.\n
ХҮН-д бишээ, нэр дэвшсэн хүнд Д.Энхбат гэдэг хүнд итгэсэн.
Мундаг байна
Мундаг байна