Сонгуулийн сурталчилгааны тайланг 10 хоногийн дотор ШӨХТГ-т ирүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34.5-д заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор буюу 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийг дуустал өөрийн сувгаар сонгуулийн сурталчилгаа явуулсан талаарх тайланг олон нийтэд мэдээлж, нотлох баримтын хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлнэ.

Хэрэв хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top