Ч.Амарболдын ГЕНЕРАЛ цолыг сэргээлээ

2021 оны 06 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.06.11) ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч асан, Чимэддоржийн Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон "Генерал" цолыг сэргээн олголоо.

Түүний цолыг хасах шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сард гаргаж байсан юм.

Харин сэнтийгээсээ буухын өмнө Ерөнхийлөгч шийдвэрээ эргэн харж, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт ял шийтгүүлсний дараа дахин цолыг нь хураах шийтгэл оноосон нь буруу гэж үзсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Монголын төр тусгай алба хаагчдаа үүрэг, даалгавар өгчихөөд дараа нь түүнийг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой. Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай алба хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.10) 2021 оны 06 сарын 12

Генеоал Дашийг адилхан сэргээгээч

0  |  0
Зөв(202.126.89.138) 2021 оны 06 сарын 11

Маш зөв шийдвэр гаргажээ

0  |  0
Top