С.Эрдэнэ: Би эцсийн мөч хүртлээ ардчиллын төлөө зүтгэх болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргасан байна. Сонгуулийн үйл ажиллагааг сонгуулийн хуулийн хүрээнд явагдсан боловч их хэмжээний зөрчил гарсан. Ер нь бол Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн хэлбэртэй олон үйлдэл хийгдсэн. Их хэмжээний мөнгө тараалт боллоо. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулсан. Төрийн бүх шатанд удирдах дээд байгууллагаас чиглэл өгч шахаж шаардсан байна. Сонгуулийн компанит ажилд төрийн албыг бүхэлд нь дайчилж оролцуулсан. 

Гэхдээ би СЕХ-ны дүн мэдээг хүлээн авч, дараагийн Ерөнхийлөгчийн ажилд амжилт хүсье. Надад саналаа өгсөн олон мянган иргэдэдээ маш их баярлалаа. Би эцсийн мөч хүртлээ Монголын ардчиллын төлөө зүтгэх болно.

Энэ сонгуулийн дүнг харахад эрх барьж буй МАН зарим улс төрийн хүчинтэй хамтарч, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар, хуулийн хүрээнд бус аргаар зохицуулах үйл ажиллагааг явуулсан байх магадлалтай. Энэ тал дээр АН цаашид хяналт тавина.

Нийгэм эдийн засгийн хүнд нөхцөлд манай улс байна. Ерөнхийлөгчид захиас хэлье. Сонгуулийн үеэр олон будлиан гарсан. Мөнгө тараасан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль хүчний байгууллагууд эдгээрийг шалгана байх. Нотлох баримт олон бий. Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь гэж үүнийг орхигдуулж болохгүй.Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүүс бий. Би тэдний хүслийг биелүүлэхгүй. АН-ыг хагаралтай, хуваагдсан мэтээр ойлгуулдаг. Манай намд ийм зүйл  байхгүй. Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, улс төрийн намын даргын асуудлыг шийддэг хуультай болсон. Иймд хуралдааны тов хэзээ гарахыг би мэдэхгүй байна. АН-ын гишүүд шинэ залуу М.Тулгатыг даргаараа сонгосон. Шинэ удирдлагууд ажлаа төлөвлөж байгаа боловуу. АН дандаа дардан яваагүй. Өмнө нь унаж явсан түүх бий. Залуу үе эрч хүчтэй, чадварлаг ажиллана гэж найдаж байна. Би үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зогссон. Би яагаад ялагдсан шалтгаан цаг хугацааны явцад тодорно.       

Та бүхэн сайн сайхныг хүсье" гэлээ.           

Мөн тэрбээр "Ардчилсан намын дүрмээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор тухайн намын удирдлага хариуцлага хүлээдэг хуулийн заалт байхгүй. Ардчилсан нам дотор ямар нэгэн асуудал байхгүй. Хагаралтай мэтээр харагдуулах гэж хичээж байгаа хэсэг бүлэг нөхдийн хүсэл биелэхгүй гэж хэлье" гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эцсийн цэгтээ хүрсэн(59.153.112.137) 2021 оны 06 сарын 13

Эрнэнэ ээ ардчилын төлөө зүтгэх эцсийн цэгтээ та хүрчихсэн байна гэдгийн саяны сонгуулиар хэлээд,нотлоод өглөө.. Хэдэн жил худлаа ярьж гишүүдээ хуурах юм бэ? байхгүй шүү

0  |  0
Амьд хүүр(178.197.192.118) 2021 оны 06 сарын 13

Алуурчин элбэгдоржийн Боол Алуурчин эрдэнэ Алуурчин элбэгдоржийнхоо тушаалаар Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг байгуулж өөрөө өөрийгөө өөрийнхөө өмхий жорлонгоос ерөнхийлөгч болгохоор шалгаруулжээ.\n2 хүн алсан Алуурчин эрдэнэ, 5 хүн алсан Алуурчин энхбат, \nГэсэн 2 Алуурчин сэг үхдэл хүүрэнсүгтэй өрсөлдсөн дүр үзүүлж жүжиглээд ялагдаж нэг нь шоронгийн ялаасаа мултрав. Нөгөөдөх нь хахуулиа аваад чимээ анир тасрав.\n

0  |  0
Бат(202.9.46.154) 2021 оны 06 сарын 12

Одоо тэмээ гэхээр ямаа гэдэг шиг энэ тэнэг АН дотроо хагарал байхгүй гэхээр л болоо юу 2 даргатай 2 ёрөхийлөгчид нэр дэвшүүлсэн нь бас худал уу Ан-ыг ард түмэн үнэлээд намын гишүүд чинь хүртэл сана өгөөгүй бас худал уу ЧУХАМДАА ХУДАЛ ЯРИХЫН АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ

1  |  0
Иргэн(192.82.78.81) 2021 оны 06 сарын 12

Тэтгэвэртэй суу.\nЧиний зүтгэл АН-ыг сүйрүүлж байна.

1  |  0
зочин(103.57.94.190) 2021 оны 06 сарын 12

ТЭНЭГ ЧИ АРДЧИЛАЛЫГ НУХЧИН ДАРАХЫН ТӨЛӨӨ ЭЦСЭЭ ХҮРЭХ ЮМ БАЙНА. ЧИНИЙХЭЭС АРАЙ ӨӨР АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ.

2  |  0
см(202.9.41.37) 2021 оны 06 сарын 12

Мэлхий ардчилалын алуурчин Хүкийн алны алчуур НД-ийн мөнгө ундармаатай хувааж идсэн хулгайч

2  |  0
Баатархүү(202.9.40.11) 2021 оны 06 сарын 12

Одоо нэг хирээ мэдэж бяраа таниа байлгүй дээ.

2  |  0
Түвдэн(202.9.40.11) 2021 оны 06 сарын 15

Одоо хэрэггүй ээ. Угаасаа чи цаашаа ахихгүй нь тов тодорхой боллоо шүү дээ

3  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 06 сарын 13

suuliin zogsool shoron

3  |  0
zochin(49.97.102.34) 2021 оны 06 сарын 13

durandaa yavaj bga uvgun hun tohuu ⁉️ zugeer uldsen amdral aa ach zetgee ungur.sun ulzii baim.rsan erhem suudald dontson uvgun KKK

2  |  0
Зочин(139.5.219.41) 2021 оны 06 сарын 13

Яасан юм бол, хавдар туссан юмуу, эцсийн мөч яриад

3  |  1
Зочин(122.201.21.164) 2021 оны 06 сарын 13

МоаХ-ын хэдэн нөхдүүд АН, ардчиллаар тоглож дууслаа. Одоо хангалттай

1  |  1
Top