
Даланзадгад хотын МАН-ын хороо улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлж 2020 оны улсын “ТЭРГҮҮНИЙ НАМЫН ХОРОО”-оор шалгарлаа. Энэ шагнал бол 2020 оны УИХ, аймаг, сумын ИТХ-ын сонгуульд амжилттай оролцож 2016 оны сонгуулийн ялалтаа баталгаажуулсан хамтын хөдөлмөрийн үр дүн гэж тус намын хорооны гишүүд үзэж байна.
Тус намын хорооны гишүүд "цаашид улс төрийн намынхаа үйл ажиллагааг улам идэвхжүүлж, ажиллахаас гадна, “Ковид-19” цар тахлын хүндрэлийг даван туулах, энэ хямралаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралыг хохирол багатай туулж, аюулт өвчнөөс ард иргэдээ хамгаалан, орон нутгаа хөгжүүлэхэд үргэлж санаачлагатай ажиллана. Өмнөговь аймаг, Даланзадгад хот маань үүрд цэцэглэн хөгжиж, иргэн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай амьдрах болтугай. Бидний баярыг хуваалцсан эрхэм танд ардын хувьсгалын 100-н жил, МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, таны гэр бүлд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна" гэдгээ шагнал гардуулах үеэр илэрхийллээ.



Сэтгэгдэл ( 1 )
Коммунизм унэртэж бна. Залуучууд коммунист намд ихээр орж бгаа нь еедтэй зуйл ч биш дээ. Удахгуй ах дуусээ, эцэг эхээ булшилсан аймшигт едруудийг эхлуулнэ дээ. Намгуйгээр сайхан амьдрах боломжыг бий болгоход л энэ залуучууд тэмцэх естой доо уг нь. Гэтэл байж байгаа царайг нь харчих.