Улсын Онцгой комиссын өнөөдрийн /2021.06.14/ ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ.
Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.
“Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг Шадар сайд хяналтын байгууллагуудад даалгалаа.
Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна.
Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэлээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 21 )
улаанбаатараас баахан өвчин тээгч нар хөдөө орон нутгаар сэлгүүцээд өвчин тарааж дууслаа. 2 -р тун хийлгэсэн нэртэй өвчин зөөгч нараас болж бна даа. Хүүхдүүдийнхээ амь насаар дэнчин тавьж ингэж дураарай дургаж болмооргүй юм уг нь \n
Эмнэлэгт очоод халдвар авчаад байнашдээ тэгээд одоо яах вэ 2 тун аваад ч нэмэр алга эмнэлгийн газраас хөлдвар аваад байна яах вэ
Наадам болтол зай байна даа хэд хоног тэг зогсолт хийгээд бариад авчвал зүгээр л бна. \n
Цуцлаачээ
мулгуу царайлсан доожоогүй энхболд эмя энэ амарсайхан нар хийж чадахгүй бол орос хятадаас эмч авчир
Төрт ёсны уламжлал, түүхэн ялалтын ой, тусгаар орны баталгаа болох наадмыг бүр цуцална гэж монгол улс үндэстэнд дургүй, үгүйсгэгч л хэлж чадна. Амарсайхан харь гүрний төлөөлөгч үү, олонд таалагдах гэж попорч олны дунд яс хаягч уу
Yun yachig buhchvvd syr harvaachdiin erh ashig ve.bysad n yah bolj bna.naadmaar yah gesen um be.naadahgvi geed vhchihgvi.harin koronagaar vhej medne..naadmaa boli.
Наадмыг хойшлуулж ес эхлэх 12 сар 22 нд төв цэнгэлдэхэд цэнгэн наадаж болно ш дээ.
udur bolgon nas baralt 10 aas buuhgui bna uneheer hunee emchilj chadahgui bga ter OROS HYTADAAS emch nariig avchiraach ee
НААДМАА ЦУЦАЛ@!!!!!@@@@@@@@@@@@@!!!!!!!!!!!!!!!!!
Олон юм онхолдож байгаад ХҮҮК дээ алуулах нь дутаж дээ.Нөгөөх нь ЕӨК болчихсон нисэж явахад чинь
Олимп цуцлаад 1 жил хүлээж л байгаа ш дээ. Энэ жил бас цуцалж ч мэднэ. Одоо манайхан наадамлана гэдэг бол тун аюултай. Энэ 3 хан сая хүний тал нь алга болж байж юм бодох гээд байна уу үгүй юу
Ene jildee naadmaa hiihgvi onjson ni onoh bh oo. Ervvl bhd zondoo l naadam vzne shde
ерөнхийлөгч болж санаандаа хүрлээ нөгөө хариуцлагын жишиг хаашаа мартагдаад алга болчихов жирэмсэн эхчүүд амь насаа алдаж байхад энэ уок амарсайханы байж байгаа царай оюунэрдэнийн буурь суурьгүй толгойгүй явцгүй бодлогууд сүйрэлд хүргэх нь дээ
засгийн газар боливол яасан юм бэ ? хүний амь нас эрүүл мэндийн төлөө ийм туршилт дадлага хийж байгаа юм шиг ажилласан хэлбэрэлтээсээ салж чадахгүй нь илэрхий ойлгомжтой байхад болимоорсон хичнээн хүний нулимас харуусал одоо та нарын вакцины үр дүнд эрс буурах сүргийн дархлаа тогтох маскгүй зун болох гэхчилэн ард олноо хуурсанаа яах вэ ? хүүхдээ тэвэрсэн тавчиктай эмэгтэйн асуудлаар хүрэлсүх
400 хүн нас барсаны наадам хийх гд багаамуу. Хувиа бодсон улс.. 8сард хүүхдүүдээ сургуульд нь явуулахаа бодоочээ. Эмч ажилтнууд ачааллаа дийлэхгүй. Өрх утсаач авахгүй б.а. эмнэлэг бужигнаж бхад. Даанчдээ
Buh sums 7-r sariin 11-12-new Negen Zerg naadmaa hiigeed l bolov shuu Dee Ulsiin Aimagiin hul horiotoi sumdiin bayar naadmiig tsutslalsan ni deer Dee Gants jil Ulsiin tsol guy unjihed uhlee yu? PSR hiilgeed sums daa Ochoa Saipan naadatsgaaya
ard tumen chin uheed bna shu de ⁉︎ yun naadam be ter mung uu hund amdraltai ger buld tusalj udur honog aldahgui virus darj avah bid bugdud shuhal bna ajil chadahgui bol ogthorj ajil aa hiij chaddag hund uguj uz naana chin hun uheed bhad Mgl uls thuuhun uheed bval ta nuhud hereg bna uu darga naraa Mgl hunii ami shuhal bayr thengel bid odoo hereggui ee
Наадмыг болиул гээд байгаа нөхдүүд өчүүхэн бодолтой хүмүүс юм.наадам гээд хичнээн олон уяачид бөхчүүд сур харваачид догдолж байгаа бол.наадам болтол хувь хүмүүс өөрсдөө хичээвэл өвчин багасна даа иргэд тоохгүй гадуур их явж байна тэгчээд төр засгаа муулна дэндүү юм.ерөнхийлэгч өдөр болгон шагнал гэж хүн шавуулдагаа болимоор юм албаар тараагаад байна гэж харахаар л байна хорлонтой юм
Наадмын төсвөөс цавчаа хийдэг нөхдүүдийн санаархал тасрах байр.Өөр хохирох зүйлгүй.Оюунэрдэний ах Баатараас эхлээд,аягаа бариад амаа арчаад сууж байгаа доо.
НААДМЫГ БҮР МӨСӨН БОЛИУЛААД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ЭСВЭЛ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙХ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ БАЙХ ШҮҮ