Баяр наадмыг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан болж байна.

Хуралдаанаар баяр наадмыг цуцлах, хойшлуулах, үзэгчгүй хийх гэсэн гурван хувилбар яригдаж байна. Учир нь өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-аас буухгүй байгаа юм. Ийм тохиолдолд наадам хийх нь хөл хөдөлгөөнийг улам нэмэгдүүлж, халдварын тархалтыг тэлэх аюултай тул наадам зориулах 10 тэрбум төгрөгийг иргэдийн эрүүл мэнд, халдварын тархалтыг хумих ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг санаачилга иргэдийн зүгээс гараад байгаа юм. 

Гэвч энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардын намын 100 жилийн ой тохиож байгаа тул эрх баригчид баяр наадмыг хойшлуулах эсэхийг шийдэхэд бэрхшээлтэй байгаа бололтой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.242.45.45) 2021 оны 06 сарын 15

hoishluulahguigeer bolih heregtei

0  |  0
Top