ЗАСГИЙН ГАЗАР: Хоолны газар, амралтын газрыг зогсоох эсэхийг эцэслэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2021.06.16/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагаас эхэллээ. 

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул ресторон, хоолны газрыг заалаар үйлчлэхийг хориглох, амралт болон жуулчны баазуудын үйл ажиллагааг маргаашнаас эхлэн 7 хоногийн хугацаатай түр зогсоох эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Учир нь, Улсын Онцгой комисс өнгөрсөн даваа /2021.06.14/ гарагт хуралдаж, хөл хорио тогтоохгүй, хяналтыг чангатгах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ халдварын эрсдлээс сэргийлж ресторон, цайны газар болон амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцэслэх юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
az(202.179.27.152) 2021 оны 06 сарын 16

hodoo yvahgui bolgood salhind garah erhgui ene restorand chin l arhidaad bgaashd ted naraa l haah heregtei amraltiin gazruudiig ariutgal haldvarguitgeliig n saijiruulj og. arhinii uildveruudiig haa. arhi n baigaa bolohoor uugaad bna shuudee.sputnikiig iheer oruulj irj ard irgedee yaraltai vaktsinjuul.

0  |  0
.(122.201.31.78) 2021 оны 06 сарын 16

Erguutsen nowshnuud zgr zailaad uguuch. Chaddag meddeg huneer ni shiidweruud garguulaach

1  |  0
Зз(66.181.161.105) 2021 оны 06 сарын 16

Хаана агааргүй орчин бна? тэгээд тэнд хүмүүсийн нягтшрал хэр их бна гдгийг л тооцооч. Өвөлжин хаваржин цементэн байшинд хоригдсон хүмүүсийг амралт жуулчны хөдөө салхитай газар руу явуулж амраа. Хотын өмхий бар

2  |  0
Top