Наадмаас хэмнэсэн хөрөнгийг ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ зарцуулахаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдаанаар наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Харин аймаг, сумдын наадмыг зохион байгуулахыг хориглох шийдвэрийг гаргасан байна. 

Тэгвэл наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулахтай холбогдуулан хэмнэсэн хөрөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Учир нь, энэ жилийн үндэсний их баяр наадамд 10 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм. Өнгөрсөн онд үндэсний их баяр наадмыг гурван тэрбум төгрөгөөр цахимаар, үзэгчгүй зохион байгуулж байсан билээ. 

Хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэлэлцлээ. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллаагаг хязгаарлахаар боллоо. Тухайлбал, хоолны газрын заалны үйлчилгээг долоо хоногоор хязгаарлах, халдварын эмчилгээний арга барилаа өөрчлөх чиглэл өглөө. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгч байна. Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулна. Харин орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй, хориглож байна. Харин хэмнэсэн зардлыг нь эрүүл мэндийн салбарт зориулна" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(83.25.146.90) 2021 оны 06 сарын 16

Mashid zuv shiidver gargalaa

0  |  0
zochin(202.126.89.233) 2021 оны 06 сарын 16

Браво браво!

1  |  0
Дарь(59.153.115.219) 2021 оны 06 сарын 16

Их зөв

1  |  0
Top