Ж.Ганбаатар: Өчигдөр байгуулагдсан компани өнөөдөр бүх тендер авдагийг болиул

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

 

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.16) хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбогдуулан дараах асуудлуудыг тодруулж, хэлэлцүүлгийн явцад анхаарч ажиллах шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагын дагуу улсын хөгжлийн төлөвлөгөөнд зөвхөн санхүүжилтийн баталгаат эх үүсвэртэй буюу санхүүжилт шийдэгдсэн төсөл, арга хэмжээг төлөвлөх ёстой. Гэтэл төлөвлөгөөний нийт санхүүжилтийн 60% нь эх үүсвэр тодорхойгүй байдлаар төлөвлөгдсөн байна.

Улсын хөгжлийн төлөвлөгөө нь дараа оны улсын төсвийн суурь болдог. Тэр утгаараа төлөвлөсөн арга хэмжээ бүрт тавигдсан төсөв нь нийт санхүүжилтээр биш тухайн оныхоо хэрэгжилтийн явцтай уялдсан байдлаар тусгагдах ёстой. Энэ уялдаа хангагдсан эсэх?

2022 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр 1.2 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөсөн байна. Өнөөдөр байгуулагдсан компани маргааш концесс авдаг хуучин тогтолцоог өөрчилж, бүтээн байгуулалтын ажлыг хариуцлагатай, нэр хүндтэй компаниуддаа өгч, нийгмийн хариуцлагыг нь үүрүүлэх байдлаар төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргах.

ЗГ-ын мөрийн хөтөлбөрт экспортын төрлийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын экспортыг дэмжих, "Экспортын баталгааны сан” байгуулах зорилтууд орсон. Гэтэл энэ төлөвлөгөөнд дээрх зорилтыг дэмжих, хэрэгжүүлэх чиглэлийн арга хэмжээ хангалттай тусгагдаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top