Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад Монгол Улсын Зэвсэгт хүчин хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч "Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд онцлон тэмдэглэж байна. Та бүхнээр Монголын ард түмэн бахархаж, омогшиж байгаа. Өвөг дээдсийн дайчин нэр төрийг хамгаалж, өндөрт өргөж ирсэнд Та бүгдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол цэрэг – дэлхийн цэрэг, монгол цэрэг Чингисийн цэргүүд билээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн жавхаа, хийморь ашид мандан бадрах болтугай" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Dahiad l ovchin taraaz bn ene jonhuu mongolyg mohold orullaa
Маск зүүхгүй юм уу