У.Хүрэлсүх намын даргын тамгаа Баасан гарагт шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Монгол ардын намын Бага хурал энэ сарын 25-нд товлогджээ. 

Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөх ба түүнээс өмнө намын гишүүнчлэлээс татгалзах ёстой юм. Иймд Ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнө Бага хурал хуралдаж, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчид тамгаа гардуулах аж. 

МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэж заасан байдаг. Энэ дүрмээр бол Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болох ёстой ч Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Сү.Батболд гээд өрсөлдөгчид олон байгаа юм. Харин энэ удаад Д.Амарбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилж, намын даргын тамгаа шилжүүлэх магадлал хамгийн өндөр байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top