Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ баасан гарагт тангараг өргөх гэж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн аппаратад өмнөх Засгийн газрын багаа тэр чигээр нь авч очино гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас гадна найман зөвлөхөөр хэн хэн томилогдох магадлалтай байгаад сураг ажиг тавилаа.
Тэгвэл энэ айлын гал тогтоог хариуцахаар Шадар сайд асан Я.Содбаатар томилогдох сурагтай байна. Тэрбээр өмнө нь Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байхад эхнэрийнх нь нэр дээр байдаг компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болж, Я.Содбаатар албан тушаалаасаа огцорч байсан юм. Үүнийхээ дараа ч хариуцлагаа хүлээж, УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй ба У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад мөн л огцорсон билээ. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нь.
Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын даргад томилогдоно гэх мэдээлэл байна. Тэрбээр мөн л ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан тул УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан юм.
Удам залгасан цэргийн гэр бүл гэдгээрээ бахархаж явдаг тэрбээр зэвсэгт хүчний салбарын цалин хөлс, нийгмийн асуудал, хууль эрхзүй гээд бүхий л зүйл дээр байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Түүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллана гэж хэвлэлүүд таамаг байдлаар бичиж байсанчлан албан тушаал санал болгосон байдаг. Гэвч Ж.Энхбаяр Засгийн газарт орж ажиллахаас татгалзсан гэдэг. Харин энэ удаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох сурагтай байна.
Мөн шинэ Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр өмнөх Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан томилогдох сурагтай.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны даргаар Ө.Золбаяр томилогдох магадлалтай байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан билээ.
Дээрх албан тушаалуудаас гадна Ерөнхийлөгчийн зөвлөхүүд бол маш чухал албан тушаал юм. Өмнөх Ерөнхийлөгчийн хувьд эдийн засаг, хууль эрх зүй гээд чухал салбартаа зөвлөхгүй байсан тул хориг бүр нь алдаатай гарч, гишүүдийг доог тохуу болдог байв. Харин энэ удаагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамгийн багадаа найман зөвлөхтэй болох аж.

Сэтгэгдэл ( 27 )
Мэндсайхан сайн залуу.Энхбаяр болно.Содбаатар.болно.Алдаа гаргасан их хуралд дэлгээгүй.боломжийн хүн.ажлыг авч сурсан өгдөг хүн.Алдаан дээр дэвсээд болохгүй.Золбаяр болж бна.Сайн зөвлөх авна шүү.Саын завдахгүй бол байхгүй хуулийн дээр хориг тавиулдаг.өөрөө нэр дэвших замаа хаалгадаг Баттулгын үйлдлийг давтахгүй шүү.
Амжилт хүсье. Сайн ерөнхийлөгч бгаарай. Содбаатар, Энхбаяр,Мөнхсайхан мундаг залуучууд. Ажил хийсэн хүнд алдаа заавал бдаг. Төгс хүн гнж бх биш. Өмнөх еөк бол хамгийн муу нь блаа. Аргаүй наймаачин сэтгэхүйтэй мөнгөөр бүхнийг шийдэх , бүхнийг мөнгөөр захиалж хөлсөлсөн өөдгүй хүн блаа. Хүүк ерөнхийлөгчид амжилт хүсье.
Амжилт хүсье
Soug baotu-g l tavih yum shuu
Янгугийн Содбаатар хужаад Хүүк их өртэй юмаа
Hvvk Sodbaatart ih l tom urtei yumuudaa ene chin ug ni alban tushaal bish nuguu gazar baij baih yostoi JDV chin shd
Хуулийн зөвлөхөөрөө өндөр мэдлэгтэй, юм үзсэн, шунал багатай хүн тавиарай. Худлаа, поп гар тавибал тэгээд ямар ч шинэтгэл хийгдэхгүй ээ.
Хүрэлсүх л гарч Монгол улсаа аварна
Тогоо генерал бөөрөнд нь наалдаж Зэвсэгт хүчнийг самарсаар л байх у? Тэр бүх цэргийн холбоо гэж цэргийнхэнээс мөнгө татдаг байгууллагаа болиулах хэрэгтэй. Дарга нарыг нь дарамталж офицеруудаас нь мөнгө татаад л.
Хүрэлсүх хулгайчийг харахаар уур хүрээд дархлаа унаад байна.
Наад Мөнхсайхнаа тэр хойт хүчит шонхор зарынхаа халдварыг янзал гэж хэл
ene baidlaas harahad l ene humuus bodlogotoigoor haladtai huuhnees bolj ogtsorson ni todorhoi haragdaj baina, hel tohirson ym baigaa bololtoi , uls toriin ynhanuud
Содбаатар юу ч боллоо гэсэн түүний Эрдэнэт дахь шахаа хэвээрээ үлдэнэ.
ОЮУЭРДЭНЭ ГЭДЭГ ЭРГҮҮ ХУРГАА НЭГ ТИЙШ БОЛГООЧЭЭ
Ураглагч Т.Мөнхсайхан,уутлэгч нь Хүүк болж таараваа даа ккк
ХАРДАХ ЭРЭЭ ЭДЛЭЭД НАРИЙН НЯГТАЛЖ ШИНЖВЭЛ ХХБ-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХӨН АЛДАГДЛАА ГЭСЭН 2 САЯ ДОЛЛОРЧ МӨНХСАЙХАНЫ ГАР ОРСОН ХОЛБООТОЙ БАЙЖ МАГАДЛАЛ ӨНДӨР.ГЭХДЭЭ ШУУАИБН БОЛООД Л ӨНГӨРҮҮЛЭХ НЬ ТОДОРОХОЙ. ИЙМ АЖЛЫГ ЭНГИЙН ХЭНЧ ХИЙХГҮЙ ХИЙЖ ЧАДАХЧ ҮГҮЙ МӨНХСАЙХАН МЭТИЙН ИХ ГАРЫН Л ХИЙХ АЖИЛ
Мөнгөөр ректэлСЭН Мөнхсайхан гэгч вирусээсээ салаач дээ Хүүк ээ. АлийН БОЛГОН мӨНХСАЙХАНЫ МӨНГӨ НЭХСЭН РЕКТ ДОР АМЬДРАХ ЮМ БЭ?
Ene hoyor erhem bol tomilohod alzahgyu humuus Umnuh zasgiin gazriin uyd hariutslagaa huleej chaddag gdgee haruulj zorigtoi shiideld hurj bsn
Ажлын туршлага өндөртэй, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЧАДАХ ХҮНИЙГ ТОМИЛОХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ.
Zuv hun . Amjilt huseye. Manai mgl d ene hunees iluu uhaantan ni alga do
Казиночин хулгайчдыгаа олноор залнаа гэж энэ дээ малнуудын монгол нагрузки ийм лдээ.
ЖДҮ хулгайч дэвшихнээ.Тавилан юмдаа
ИХ БАГА ХОЁР ЗАСГИЙН ГАЗАРТАЙ БОЛОХ ЮМ БАЙНА. БАГА Л ЗОДОЛДООСОЙ.
lalaruud
yanaa erunhiilgch uu ard tumen chin covid sugduj bna Mgl.n margaach haranhuu bna hun bur hariuthlagatai bj l covid davj garah baihda
сайн зөвлөх маш их хэрэгтэй дээ ялангуяа хууль зүйн зөвлөх өндөр мэдэлг боловсролтой байх шаардлагатай шүү
Mongold covidiig aldsan Sodbaatar yal avax estoi baital byyr tushaal devshine gene yy. ene xynd xariutslaga tootsox xyn bn uu.