Морингийн даваа, Баянголын аманд ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН орон сууцтай болно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, түгжрэлийг сааруулах, Ганданг дахин төлөвлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар танилцуулав.   

Тэрбээр дараах мэдээллийг өглөө

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулна

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Нийслэлд 226 мянган гэр хорооллын айл байна. 1992 оныг бодвол хот асар их ачааллыг авдаг болсон. Тиймээс цоо шинэ эрх зүйн зохицуулалт оруулж ирнэ. Хотын төвлөрлийг сааруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, инженерийн байгууламжийн эх үүсвэр зэргийг зохицуулах үндсэн тулгуур нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль байх болно. 

Гандангийн уламжлалт хэв маягийг хадгалсан төлөвлөлт хийнэ

Гандан хийд анх 1778 онд шашны төв нэрээр байгуулагдаж байсан. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Гандан орчмын 55,8 га газарт төлөвлөлт хийгээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Гандан орчмыг Соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа. Гандангийн ойр орчныг автомашингүй бүс болгох тал дээр онцгой анхаарна. Уламжлалт хэв маягаа хадгалсан төв болно.

Морингийн даваанд 86 га газарт, Баянголын аманд мөн залууст зориулсан орон сууцны хороолол босгоно. Дэнжийн 1000, Баянхошуу дэд төв, СХД-ийн арын дэнжид инженерийн байгууламжийг шийдсэн нийтийн эзэмшлийн орон сууцны хороолол бүтээн байгуулна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(59.153.113.41) 2021 оны 06 сарын 23

Сайн байна

1  |  0
Top