Наадмыг хугацаанд нь, үзэгчгүй зохион байгуулах шийдвэр өөрчлөгдөөгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Баяр наадмын комиссоос Үндэсний баяр наадамтай холбоотой асуудлыг  өнөөдөр /2021.06.23/  Засгийн газрын хуралдаанд  оруулсан байна.

Засгийн газрын зүгээс  өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Улсын баяр наадмыг  хугацаанд нь, үзэгчгүй, цахимаар  зохион байгуулна гэж шийдвэрлэсэн шийдвэрээ өөрчлөөгүй гэдгийг   Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Харин орон нутаг, аймгуудын баяр наадмыг хязгаарласан шийдвэрийг эргэн харах талаар саналыг зарим сайд нараас Засгийн хуралдаанд оруулжээ.

Ковидын нөхцөл байдалд хийх эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, орон нутагт наадам  зохион байгуулах эсэхийг шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдаан дээр яригджээ.

Монгол Улс  өнгөрсөн жил коронавирусний халдварын улмаас Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг цахимаар тэмдэглэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.180.216.83) 2025 оны 03 сарын 13

HUMUUS OLNOOROO UHEJ BAIHAD NAADAM HIINE GEED BAIJ BAIDAG YAMAR DUURSEN TUR BE. HUNII AMIAR NAADAH GEJ UU TERNIIHEE OROND TER MUNGUURUU AMISGALIIN APPRATAA ABAACHEE YANA DAA TUR ZASAG MIN

1  |  0
Zochin(109.89.151.254) 2025 оны 03 сарын 13

Ard tymend naadam bish chanartai emnelegiin yilchilgee yag ene yed chuxal xeregtei baina !

2  |  0
Малнууд(202.126.89.141) 2025 оны 03 сарын 13

Хохинээ муу Баялгийн эзэд минь үхэж байсан ард түмэн ийм малнууд дээрээ залчихаад байдаг

1  |  0
зочин(202.21.108.17) 2025 оны 03 сарын 13

наадмаа цуцлахгүй бол олон түмэн эсэргүүцнэ шүү

3  |  0
зочин(202.21.108.17) 2025 оны 03 сарын 13

наадмаа бүр мөсөн цуцлах хэрэгтэй

2  |  0
Иргэн(202.126.89.35) 2025 оны 03 сарын 13

Манай машин унасан толгойгүй дарга нар идэх боломжоос ухрахгүй буйза. Наад наадам чинь төсвийн мөнгө цавчигчдын том боломж юм аа. Энэ боломжоос ухрах эр зоригтой дарга монголд төрөөгүй байгаа.

1  |  0
М(59.153.114.187) 2025 оны 03 сарын 13

500 гаад хүн нас барсан гж наадах ньуу

3  |  0
зочин(202.21.108.17) 2025 оны 03 сарын 13

ҮЗЭГЧГҮЙ НААДАМ ХИЙНЭ ГЭЖ ЮУГАА ДОГОСООД БАЙГАА ЮМ БЭ? НААДАМ ГЭДЭГ ЧИНЬ ОЛОН ТҮМЭН БАЯРЛАЖ НААДАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫГ БҮР МӨСӨН ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ

3  |  0
Irgen(66.181.179.238) 2025 оны 03 сарын 13

Цахимаар хийвэл ноёдын наадам л болж, төсвийн мөнгө хийснэ. Тэрний оронд бодитой амьсгалын аппарат энэ тэрээ авсан нь иргэдэд наалдацтай

2  |  0
Наадам(119.40.98.177) 2025 оны 03 сарын 13

Наадмаа бүр цуцал эсвэл наадмын өдрүүддээ хий Намрын ажил эхлэх гээд байхад юун наадам хойшлуулах\n

2  |  0
Top