“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд "Эрдэнэт медикал” төв эмнэлгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлжээ.
Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.06.23/ холбогдох албаныханд даалгалаа.
Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан цар тахалтай тэмцэж байна. Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа амаргүй цаг үeд энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоож, тус эмнэлгийг улсын өмчид буцаан авч зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй хэмээн Шадар сайд онцолж хэллээ. Иймд тус эмнэлгийн өмчийн асуудлыг эцэслэж, цаг алдалгүй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлага тулгарч байгаа учраас холбогдох саналыг боловсруулж УОК-ын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дэд дарга н.Ганбат, Шадар сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан нарт үүрэг болгосон юм.
Тодруулбал, “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм.
Сэтгэгдэл ( 6 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\n\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\n\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \n\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \n\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \n\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \n\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\n\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n\n\n\n
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ХЭЗЭЭ УЛСАД БУЦААН АВАХ ВЭ. САРАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГТ БАРЬЦААЛАГДСАН ХЭВЭЭРЭЭ Л БАЙХ УУ.
gariin useg zursan humuusiig ni ATG shalgaa !
Мэдэхгүй ээ хө. Бодоход томчуудын нэг нь авсан байлгүй дээ
Khen avtsan baisiin
Улсын өмчинд авлаа л гэдэг. Гэхдээ үнэхээр тэгж чадаж байна уу\n