Г.Ёндон: Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24


УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Засгийн газар өргөн мэдүүлсэн) хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Шатахуун алдагдалтай зардаг, түүнээс болоод "алдагдалтай зарж байхаар оруулж ирэхгүй байя" гээд зарахгүй байдаг. Үүнээс болоод шатахууны хомсдол үүсэх вий. Хомсдол үүсэхээр эргээд үнэ өснө гэсэн үг. Үүн дээр ямар бодлого баримталж байна вэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Иргэдийн өргөн хэрэглээний Аи-92 шатахууныг 1450 төгрөгт барьж ирсэн. Нэг, хоёрдугаар сараас шатахууны импортлогчид алдагдалтай ажиллаж ирсэн. Вакцинжуулалтын хэмжээ 60 хувьд хүртэл үнийг барих хэлцэл хийж ирсэн. Сар бүр алдагдал тооцоод явж байгаа. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд ирэхэд шатахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авна. Мөн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад явж байгаа. Одоо бол вакцинжуулалт дууссан тул шатахууны үнэ тодорхой хэмжээгээр зах зээлээ дагаад нэмэгдэх ёстой.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.160) 2025 оны 03 сарын 13

Нэмэх эрх чам шиг лалар сайданцар мэдлээ юу дэлхийд нефть хямд учраас хямд зарагдаж ирсэн чиний нэмэх эрх байхгуй.

1  |  0
иргэн(66.181.167.202) 2025 оны 03 сарын 13

нэмэгдэх ёстой гэж яаж ийгээд Нэмэгдэхгүй байогах тал дээр ажиллахгүй юмуу айн

1  |  0
Top