МАН-ын Бага хурал өнөөдөр 08:00 цагт хуралдахаар тов зарласан. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээсээ татгалзаж, намын даргын тамгаа дараагийн хүндээ түр шилжүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээсээ татгалзах хуулийн заалттай тул 11:40 цагт тангараг өргөхөөс өмнө ийнхүү намын дотоод асуудлаа шийдэхээр хурал зарласан юм.
Намын даргын тамгыг тус намын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын аль нэг нь авах магадлалтай гэгдэж байсан бол Удирдах зөвлөл өчигдөр (2021.06.24) хуралдаж, намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг намын дотоод дүрмээрээ Л.Оюун-Эрдэнэд тамгаа түр шилжүүлэхээр санал нэгджээ.
Тус намын Бага хурал бямба гарагт үргэлжилж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах аж.

Сэтгэгдэл ( 2 )
МАН-н бодлого үйл ажиллагаа нэг л зөв тийшээ хөдөлчихлөө.Бүх юм зөв зүйтэй замдаа орвол аажуухан ч гэсэн ард нийтийн амьдрал сайжирч эхэлнэ,аж үйлдвэрүүд бий болно ажилгүйдэл алга болно аливаа хэрүүл тэмцэл алга болно.АН -нхаа ясыг ”Лидерүүд”нь барьчихлаа,хэрүүл тэмцэл хийдэг хөрөнгө мөнгөнд шунадаг сөрөг”хүчин” гэгч алга болж ажилд саад хийхгүй болов Хоорондоо эв түнжингээ олж албан тушаал эрх мэдэл,алт мөнгөнд шунах явдлаас цээрлэж сайн яваарай гэж ерөөе.
Хуцаачээ юун түр шилжүүлэх вэ?