Д.Амарбаясгалан: МАН ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр даргаа сонголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. 

МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ээлжит XI Бага хурал Тусгаар тогтнолын ордонд цахим хэлбэрээр явагдлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсан. МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчийг дэмжсэн нийт сонгогчдодоо талархал илэрхийлж байна. Парламентын хоёр удаагийн сонгуульд дэмжиж, Ерөнхийлөгчид дэмжсэн итгэлийг дааж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө онцгойлон хэрэгжүүлэх чиглэлд анхаарна. МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд МАН, цаашлаад монголын улс төрийн намууд улс орны хөгжил дэвшилд илүү боломж бий болгох, улс төрийн намууд авлигаас ангид, төр нь хүнд суртлаас ангид байж ард иргэддээ илүү их боломжийг бий болгох сонголтын төлөө зорьж ажиллахаа намын Бага хуралд илэрхийлсэн. МАН цаашид хүний эрхийг дээдлэх, бэхжүүлэх чиглэлд зорин ажиллана. Мөн хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох үүднээс ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг ардчилсан нийгмийг бий болгохын төлөө зорьж ажиллана. МАН-аас залуучуудад олгож буй боломжийг нэмэгдүүлэх, тэгш шударга байх зарчмыг ханган ажиллана" гэлээ. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-МАХН-ын гишүүд Удирдах зөвлөл болон Бага хуралд орж ажиллах уу?

-Бямба гарагт үргэлжлүүлэн хуралдаж, УЗ-ийн гишүүдээ шинэчилнэ. МАХН, МАН-ын нэгдэх процесс сонгуулийн өмнөөс эхэлсэн. Тиймээс намын Удирдах зөвлөл, Бага хуралд МАХН-ын гишүүдийн 30 орчим хувь нь орж ажиллах ёстой. МАХН-ын журмын нөхөд маань орж ажиллах процесс маргааш буюу зургаадугаар сарын 26-нд үргэлжилнэ. 

-Таныг МАН-ын даргад нэр дэвшинэ гэх таамаг байсан?

-МАН нэг үүрэг хүлээж байна. Хоёр дараалсан үнэмлэхүй ялалтын дараа монгол айл хэрхэн яаж хөгжиж болохыг харуулах түүхэн үүрэг хүлээж байна. Энэ том үүргийн цаана хувь хүний амбиц чухал биш. Ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнэтэй байх ёстой. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаар сонгогдсон. МАН дотооддоо ардчилалтай. МАН-ын даргын төлөөх чөлөөт өрсөлдөөн бүх цаг үед байж ирсэн. Цаашид ч байна. Гэхдээ энэ цаг үед Ерөнхий сайдаа намын даргаар сонгоод, цаашид ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал юм. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Samdan(64.119.26.141) 2025 оны 03 сарын 13

Chi hudlaa hun hujaa sanaatai hujaa hun l busdas nuugdaj yum hiij bdag hezee ch il. Gardaggui\n

1  |  0
З(139.5.218.202) 2025 оны 03 сарын 13

Маш зөв сонголт. Залуучуудаа дэмжиж байгаад баяр хүргэе. Ухаалаг сонголт

1  |  0
Zochin(202.55.188.87) 2025 оны 03 сарын 13

MAN zaluujij bn shine uyee huleen zuvshuurch gargaj irj chadaj bgaa n mash tom usult shuu

1  |  0
jj(202.55.188.85) 2025 оны 03 сарын 13

shine uy shinechlel jinhene utgaaraa hiigdlee amjilt huseyee

1  |  0
Зочин(183.177.100.4) 2025 оны 03 сарын 13

МАН-ыг залуу хүмүүс удирдаж байгаагийн хувьд өдрөөс өдөрт шинэчлэгдэж байгаөг үнэхээр дэмждэг. Одоо Оюун-Эрдэнэ намын дарга болвол МАН улам л залуужиж намынх шинэчлэл жинхэнэ утгаараа бий болно гэж дэмжиж байна өө

2  |  0
nah(66.181.171.26) 2025 оны 03 сарын 13

zail zail

1  |  1
nah(66.181.171.26) 2025 оны 03 сарын 13

zail zail

1  |  1
Z(202.9.46.97) 2025 оны 03 сарын 13

Ха ха

2  |  1
zochin(202.179.15.71) 2025 оны 03 сарын 13

yaamaa daa

2  |  0
Top