Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол 11:40 цагт болно.
Уг ёслолд зориулсан Төрийн далбаа мандуулах ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Уг ёслолд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжлийн бие бүрэлдэхүүн оролцсон ба тэд амны хаалттайгаа үлээвэр найрал хөгжил тоглов.
Цар тахлын дэгдэлт өндөр байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэм сахих нь юу юунаас чухал болоод байгаа тул Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотой бүхий л арга хэмжээг цомхон болгосон. Харин Төрийн далбаа мандуулах ёслолыг Төв талбайд хийхдээ бүх алба хаагчдыг амны хаалттай оролцуулав.


Сэтгэгдэл ( 2 )
Ha ha ha bidnii herd taaruullaa geed oorsdiinhoo heriig haruulchih yumaa\n
Битгий жирийн албан хаагчдыг өөртэйгээ адил жүжигчин болгоод бай л даа. Аливаа зүйл нөхцөл байдалдаа тохирсон даруухан байх тусмаа л үнэ цэнэтэй байдаг даа\n