“Монголын ардчилсан холбоо” ТББ-д Монгол Улсын Баатар цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Хөрстөд ганц Эзэн Богд Чингисийн үр сад, хүчирхэг дээдсийн улбаа хойчис, хөх тэнгэрийн ивээлт Монголчууд аа,

Ардчилсан хувьсгалын өчигдөр, өнөөдөр түүх болон үлдлээ ч маргааш түүний өмнө шинэ шинэ зорилт урган гарсаар байх болно. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ардчилсан хувьсгалын салхийг хагалсан ардчилсан хүчний анхдагч болох “Монголын ардчилсан холбоо” ТББ-д Монгол Улсын Баатар цол хүртээлээ.

Ингэснээрээ МоАХ болон тухайн үед нэгэн зорилгын төлөө тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”, “Монголын оюутны холбоо”, ардчилалд хайртай монгол түмнийхээ баатарлаг үйлс, шинэ нийгмийг цогцлоохын төлөө хийж бүтээсэн бүхнийг мөнхжүүлж байгаа хэрэг мөн.

Ази тивд анхдагч нь болж, дэлхий нийтэд зарласан ардчилсан хувьсгал, түүний үр дүнд бий болгосон юугаар ч сольшгүй үнэт зүйлээ бататган хөгжүүлэх, ололт амжилтаасаа ухрах гэсэн улс төрийн аливаа буруу үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, хамгаалах нь МоАХ болон Монголын ард түмний эрхэм зорилт байсаар байх болно.

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 25

Инээдтэй юм. Баатар холбоо юу.

0  |  0
Sonjigch(98.38.70.63) 2021 оны 06 сарын 25

Heerhii Dee Judogiin holboond Hudelmuriin baatar tsol ugch amjsangui dee

0  |  0
Zochin(202.126.90.94) 2021 оны 06 сарын 25

Shagnal eznee oljee. Ul martagdah agshin....

0  |  0
Зочин(66.181.161.17) 2021 оны 06 сарын 25

За энэ арай биш шүү авч бгаа хүний өмнөөс ичмээр юм

0  |  0
Ан-ын гишүүн(202.126.89.30) 2021 оны 06 сарын 25

Бат-Үүл МоАХ-ны өмнөөс баатар цолыг авсан гэж ичихдээ хэлж байсан тул одоо баатар цолыг буцааж өгөх болждээ.

0  |  0
Иргэн(124.158.68.196) 2021 оны 06 сарын 25

Баярлалаа Ерөнхийлөгч өө !!Таны үйлс бүтэх болтугай !!!!

1  |  0
зочин(192.82.75.248) 2021 оны 06 сарын 25

Энэ дэлхийд байтугай энэ орчлон ертөнцөд байхгүй солиорлыг Женко үзүүллээ дээ, хэрвээ тэр дахин энэ албанд үргэлжлүүлэн ажилласан бол Монгол улс ямар болсон байх бол гэж бодохоос айдас хүрч байна.

0  |  0
уншив(202.179.25.125) 2021 оны 06 сарын 25

хуучнаар бол дайснаа дарж дархан цолоо олоод ардчиллын үлгэр амар сайхан жаргав өнөө цагт энэ хүрээд өндөрлөв

0  |  1
Уншигч (203.98.77.232) 2021 оны 06 сарын 25

Энэ солиоролыг яаралтай засах хэрэгтэй

0  |  1
иргэн(43.242.242.59) 2021 оны 06 сарын 25

солиот

0  |  1
Томи(139.5.219.168) 2021 оны 06 сарын 25

Солиорол дуусч байгаа нь яамай даа

1  |  1
zochin(64.119.19.196) 2021 оны 06 сарын 25

za ene nokhoi bur zawkhruulj baynaa

0  |  1
уншигч(202.179.21.207) 2021 оны 06 сарын 25

солиорол

0  |  1
Top