Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд болж байгаа ба УИХ-ын 68 гишүүн оролцов.
Их танхимд хүн хоорондын зай бариулж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхйилөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая" хэмээн тангараг өргөж, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга тамгаа шилжүүлснээр У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо.
Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, тамга гардсаныхаа дараа үг хэллээ.
Тэрбээр “Миний бие бүрэх эрхт бүтэн заяат туурга тусгаар улсынхаа Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шударгаар сахин биелүүлэх монгол төрийг тэргүүлэх үүрэг хүлээлээ. Намайг төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн, бурхны орноос харж байгаа аав, ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Хүний эрх эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлээ хичээн зүтгээрэй гэсэн үүрэг хариуцлага гэж хүлээж авч байна. Надтай өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Эрхэм хүндэт ард иргэд ээ. Монголчууд бид тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй. Шударга ёс тэгш эрхийн төлөө ямагт тэмцэж ирсэн. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол хүн байгалийн баялгаа тэгш хүртэх нь бас нэг зарчим. Монгол хүн бүр баялагтаа эзэн байхын төлөө төрийн бодлогыг чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг, ард түмний оюун санааны баялаг бол ундардаг баялаг юм. Монгол хүний бичиг үсэг, нүүдлийн соёл гээд ундран оргилдог баялаг маш их бий. Монголын ард түмний хамгийн том баялаг бол Монгол хүн та өөрөө юм. Ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.
Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмний эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэх болно.
Өнөөдөр та бидний өмнө амаргүй цар тахал тулгараад байна. Хамтын хүчээр тэмцэх явдал онцгой чухал байна. Цар тахлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сахин биелүүлэхийг уриалж байна. Төрийн цэргийн цол, нийгмийн асуудлыг сайжруулахын төлөө анхаарч ажиллах болно” гэлээ.
Намтар
Ажилласан байдал

Сэтгэгдэл ( 11 )
сайхан байнаа жинхэнэ ерөнхийлөгч шиг ерөнхийлөгчтэй улс боллоо сайн үйлс бүхэн дэлгэрэгээ
Хурэлсуг жинхэнэ луйвараар ооро оорийгоо ялж гарсан. Монголын ихэнх хумуус дэмжээгуй. Баттулга бол оорийнхоо хэмжээнд чадах бухнийг хийсэн . Хурэлсуг бух эрхийг нь авч . Гахай толгой . Оюунэрдэнээ аваад огсон .цаашид энэ хийсэн лайг Ур хуухэд нь эдлэнэ.
Баттулга яг л нохой царайлаад л сууж байна даа.
Энд авах юм ганц л байна. Түүний эхнэр. Тэр хэн байх ямар байх хамаагүй. Монгол улсын ард түмний төлөөллийн инстүүц албан ёсоор эв сүвтний бараа харлаа.
СОНГОЛТГУЙ ЛУЙВАРТ СОНГУУЛИЙН ЕРСЕЛДЕГЧГУЙ СОНГУУЛЬД ЯЛСАН ХУРЭЛСУХ ЦААШДАА АРД ТУМНИЙ ТЕЛЕЕ ЯАЖ ЗУТГЭХИЙГ НЬ 6 ЖИЛ ХАРЬЯ ДАА
Еренхийлегч Баттулга Монгол тумний болон Монгол Туургатны хайртай Еренхийлегч байлаа, байсаар ч байх болноо
Доор сэтгэгдэл бичсэн хүмүүс аргагүй л муухай Монгол хүн байна даа.
Хурэлсух шизо ичээчэээ
Х.Баттулга ямар муухай хүйтэн царайтай юмбэ
Х.Баттулга Ямар муухай хүйтэн царайтай юм бэ
Х.Баттулга Ямар муухай хүйтэн царайтай юм бэ