У.Хүрэлсүх: Ард түмний эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд зориулж, УИХ-ын чуулган Төрийн ордны Их танхимд хуралдаж, 68 гишүүн оролцов. 

Их танхимд хүн хоорондын зай барьж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байлаа. 

Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, тамга гардсаныхаа дараа үг хэллээ. 

Тэрбээр “Миний бие бүрэх эрхт бүтэн заяат туурга тусгаар улсынхаа Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шударгаар сахин биелүүлэх монгол төрийг тэргүүлэх үүрэг хүлээлээ. Намайг төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн, бурхны орноос харж байгаа аав, ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Хүний эрх эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлээ хичээн зүтгээрэй гэсэн үүрэг хариуцлага гэж хүлээж авч байна. Надтай өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт ард иргэд ээ. Монголчууд бид тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй. Шударга ёс тэгш эрхийн төлөө ямагт тэмцэж ирсэн. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Монгол хүн байгалийн баялгаа тэгш хүртэх нь бас нэг зарчим. Монгол хүн бүр баялагтаа эзэн байхын төлөө төрийн бодлогыг чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг, ард түмний оюун санааны баялаг бол ундардаг баялаг юм. Монгол хүний бичиг үсэг, нүүдлийн соёл гээд ундран оргилдог баялаг маш их бий. Монголын ард түмний хамгийн том баялаг бол Монгол хүн та өөрөө юм. Ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.

Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмний эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн эсрэг үйлдэлтэй хатуу тэмцэх болно.

Өнөөдөр та бидний өмнө амаргүй цар тахал тулгараад байна. Хамтын хүчээр тэмцэх явдал онцгой чухал байна. Цар тахлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сахин биелүүлэхийг уриалж байна. Төрийн цэргийн цол, нийгмийн асуудлыг сайжруулахын төлөө анхаарч ажиллах болно” гэв. 

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН НАМТАР

Төгссөн сургууль, боловсрол
 

  • 1985 онд нийслэлийн хоёрдугаар сургууль
  • 1989 онд Батлан хамгаалахын их сургууль
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч
  • Улс төр судлаач мэргэжилтэй

Ажилласан байдал
 

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(51.81.186.250) 2025 оны 03 сарын 13

Ene neeree bas saihan yrih ymaa chomgoo dundartal zutgene nudnii tsotsgii met hairlana burhanii ornoos ene ter harj bgaa mongol hun bur mongoliin baylagtaa ezen ni bna gej helsen sanagdah um getel ene helsen ugend ni mongol hun ta ooroo baylag ch geh shig dandaa hun hulhidsan hudlaa um amlanA yunii toloo uah gej eronhiilogch bolj bgaa um buu med lav mongol ulsad hairtaidaa ard irgedee bodsondoo gazar nutgaa hamgaalah gej bol bish l bh tanitai tanigui ene uls bolno shuu dee ingej bhaar am ajil 2ni bainga zordog ard tumnii amidraliig doroituulsan archaagui ardiin namaa zov udirdaach

2  |  0
Zlooo(202.9.46.97) 2025 оны 03 сарын 13

Haha teneg amltan olnii shivshig

2  |  0
Зочин (66.181.185.248) 2025 оны 03 сарын 13

Смитан ч гэх шиг. Монголоороо зөв бичиж чадахгүй байж оросоор бичиж гавихгүй байлгүй дээ. Түмэнээ биш түмнээ гэж бичдэг юмаа. Гээгдэх эгшгийн дүрэм мэдэхгүй бол хүн ёжлох хэрэггүй ээ .

1  |  0
Кккккха ха ха ха (1.232.135.231) 2025 оны 03 сарын 13

Ард түмэнээ цбцгий шмг хайрлах биш масло смитан хайрлаа аан тээ бас шар тос шиг ккккккккккккк ха ха ха ха ха ха

2  |  0
Кккккха ха ха ха (1.232.135.231) 2025 оны 03 сарын 13

Ард түмэнээ цбцгий шмг хайрлах биш масло смитан хайрлаа аан тээ бас шар тос шиг ккккккккккккк ха ха ха ха ха ха

2  |  0
Кккккха ха ха ха (1.232.135.231) 2025 оны 03 сарын 13

Ард түмэнээ цбцгий шмг хайрлах биш масло смитан хайрлаа аан тээ бас шар тос шиг ккккккккккккк ха ха ха ха ха ха

2  |  0
B narangerel (103.212.116.44) 2025 оны 03 сарын 13

ymar 2 hvntei ursulduj garsnaa medeerei ard tvmen niiteere demjeegv shvv dee

2  |  0
Иргэн(192.82.86.150) 2025 оны 03 сарын 13

Ард түмнээ энэ муухай өвчнөөс салгачихвал шүтэж амьдаръя

1  |  1
зочин(192.82.89.89) 2025 оны 03 сарын 13

танд амжилт хүсье төрийн ажлыг сайн хийж монголын төр гэж ямар байх ёстойг харуулж өгөөрэй нэг хэсэг хугацаанд ардчилал гэж хариуцлагагүй болцгоосон шүү

1  |  1
zochin(106.127.23.63) 2025 оны 03 сарын 13

us ornoo burdan owchnoos salgaarai

1  |  1
Zochin(202.9.46.97) 2025 оны 03 сарын 13

Мэдрэл муут

2  |  0
Зрчин(202.179.2.6) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье

2  |  1
Худалч новшоо(192.82.77.162) 2025 оны 03 сарын 13

Манай гэр бүлийн гишүүд 2021 оны 05-р сарын 27-нд Интермед эмнэлэгт хийлгэх байсан Спутникийн 2 дахь тунг Хүрэлсүхийн сонгуулийн шоунд хэрэглэж өрхийн эмн-ээр үнэгүй тарьсан. 2 тунгын мөнгөө төлчихсөн бид У.Хүрэлсүхийн сонгуулийн шоунд вакцинаа дээрэмдүүлж 1 тунтай явсаар настай ээж маань ,эгч дүү, бага насны хүүхэд хүртэл хөлдвөр авч өвдөж байна.\n\nЯАХААРАА ЖИРИЙН ИРГЭД ӨӨРСДЙИН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ГЭСЭН ЭРМЭЛЗЭЛ СЭТГЭЛИЙГ ДЭЭРЭМДЭЖ СОНГУУЛЬДАА ХЭРЭГЛЭВ ЭЭ ?? ТА ЯАСАН МУУХАЙ ХҮН БЭ ??

3  |  1
Top