ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар Ж.Энхбаярыг томиллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр олонхын санал авсан У.Хүрэлсүх өнөөдөр тангараг өргөж, бүрэн эрхээ албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд анх удаа зургаан жилийн хугацаатай бүрэн эрх нь хэрэгжих Ерөнхийлөгчтэй ямар хүмүүс нэг баг болж ажиллах нь олны анхаарлыг татаж байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөмөгцөө хамгийн түрүүнд ҮАБЗ-ийг хуралдуулахаар төлөвлөсөн бөгөөд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар одоогийн болон өмнөх Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Ж.Энхбаярыг томилжээ.

Парламентын гишүүнээр гурван удаа сонгогдон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан арвин намтартай Ж.Энхбаярыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилох нь нүдээ олсон явдал гэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Батлан хамгаалахын багц хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гавьяатай нэгэн.

Төрийн бодлого залгамж чанартай, тогтвортой үргэлжилдэг байх ёстой. Дээр дурдсан хууль, баримт бичгүүдийг боловсронгуй болгоход хүчин зүтгэсэн тэрбээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдсоноор эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх нь.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.188.102) 2025 оны 03 сарын 13

Ажилд тань амжилт хүсье.Зоригтой тууштай байж хийх байсан ажлаа гүйцээж хийгээрэй. Өөрт чинь тмйм хүч чадал нөөц бололцоо байгаа гэдэгт итгэж байна

2  |  0
Шуналт гөлөг(178.197.197.91) 2025 оны 03 сарын 13

Алуурчин элбэгдоржид урваж манан мафийн алуурчид хулгайчид луйварчдад Эрдэнэтийг өгөхөд гар бие оролцсон хулгайч залуу.\nОдоо өөрийн эзэн сэг үхдэл урвагч хүүрэнсүгтэй нийлж манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын оффшорт нуусан 40 тэрбум доллорыг хамгаалахын төлөө ажиллана даа энэ пиздаа.\nХүүрэнсүх мөдхөн урвуулсан эзэдийнхээ гарт алагдаж булшлагддаг урвагчийн үхлээр үхэж далдарна

1  |  0
Уншигч(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Зөв томилгоо болжээ, амжилт хүсье

1  |  0
(59.153.112.220) 2025 оны 03 сарын 13

neeh tseverhen amitan bol yaavch bish

1  |  0
Зочин (202.126.89.27) 2025 оны 03 сарын 13

Ж.Энхбаяр зээл авч бодит ажлууд хийж улсын төсөвт асар их хэмжээний орлого оруулсан улсаас авсан зээлээ тэр дариуд нь төлж барагдуулсан шудрага хүн.Ажилд нь амжилт хүсэе.

2  |  0
zochin(98.215.126.149) 2025 оны 03 сарын 13

Amjilt

1  |  0
Зочин(139.5.219.41) 2025 оны 03 сарын 13

Жадамбаа генералын хүү шуналаасаа болж сайхан аавынхаа нэрийг гутаасандаа!!!

1  |  1
Бор(202.126.89.85) 2025 оны 03 сарын 13

Жду чин новшнуудаасаа салж чаддаггүй ээ хоосон л сүржин сэлэм хэвээрээ л бна доо

1  |  2
Орю(139.5.219.168) 2025 оны 03 сарын 13

Муу хулгайч буурал А.ГАНСҮХ ДАЛД ОРЛОО.ИХ ХУЛГАЙ ХИЙЛЭЭ

3  |  0
зочин(49.0.142.65) 2025 оны 03 сарын 13

Ажилд нь амжилт хүсье.

5  |  0
Top