Өчигдөр /2021.06.25/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан доор дурдсан иргэд, аж ахуйн нэгж, айл өрхөд үзүүлж буй зарим дэмжлэгийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаарх авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Үүнд:
- Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ.
Оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж буй.
Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:
- Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
- ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
- Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.
Сэтгэгдэл ( 7 )
Сү.Батболд мэтийн супер ганц хулгайчийн идсэнээс бага мөнгө шүү дээ..Ард түмэнд чиглэсэн ковидын эсрэг авч байгаа арга хэмжээ юмаа.Зарим нь ард түмэнд тэтгэмж өгөөд залхуу болгож байна гээд мэдэмхийрээд тэнэгтээд байх юм.
ter hugjliin berhsheeltei bolon ylanguyaa halamjaas tetgewert garsan tedgeer indur nastanguudad handsan tuslamj uilchilgee ywuulaachee
Ирнэдэд үзүүлж буй дэмжлэг биш ш дээ. Ковидын эсрэг авч байгаа арга хэмжээний өчүүхэн нэг хэсэг шүү дээ. Засаг том андуурч болохгүй коммунистууд аа.
Яадгийн бэ өгч л байг наадуул чинь өөрсдөө үхтлээ идэж ханадаггүй юм
Монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож, ажил хийх дургүй, халамж хүртээд л ангайгаад хэвтэж байдаг болгох нь хэнд ашигтай вэ? Аль ч нийгэмд хүн ажил хийж байж амьдардаг шүү, гэтэл манай улс л аль болох ажил хийхгүй амьдраад байх боломжийг өгөх гээд байх юм. Хүүхэд, өндөр настан, тахир дутуу хүмүүст л төр халамжаа хүртээж бусад хүмүүсийг ажил хийхгүй бол амьдарч чадахгүй болгох хэрэгтэй. Тийм учраас одоо төр засаг улсынхаа эдийн засгийг бодоод цаашилбал ард түмнээ ажилсаг болгохын тулд энэ халамжаа зогсоох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг харин нэмэгдсэнээр нь өгөх хэрэгтэй.
Хөөе та нар наад мөнгөө өгчихөж болж байгаа юм уу? ЭМ-ийн салбарт оруулах мөнгө ч яахав? Бусад нь Юуны өмнө дотоодын иргэддээ төлөх өрөө эхэлж барагдуулбал зохистой бус уу? Ажил хийчихээд мөнгөө авааргүй иргэн аж ахуй нэгж зөндөө байна шүү дээ. Хийсэнд өгөхгүй.Хийхгүй халөмж хараад манж царайлаад байгаа нөхдүүдийг тэжээгээд байвал тэдний араас ороод алга болно шүү. Ийм хөнгөлөлт үзүүлж байгаад бүгд л баярлах биз. Гэхдээ миний хэлснийг сайн бодоорой.
OK