Н.Ганибал гишүүн хурдан морьдыг ялгах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29


УИХ-ын гишүүн Н.Ганибал наадмын үеэр морь ялгах ажлын хэсэгт орж ажиллан, Хүй 7 худагт наадамлах хүсэлт гаргажээ.

Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.16) 2025 оны 03 сарын 13

Idiot.

1  |  0
Иргэн(66.181.184.96) 2025 оны 03 сарын 13

Хэ хэ согтуу толгой монгол эрлийзийг ялгаж харагдаач, Тувааныг бусад эмч нараа аваад Улаан бүс үрүү оруул.

1  |  0
zochin (66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

erguu dagz ve

1  |  0
Хашир(103.229.120.206) 2025 оны 03 сарын 13

Аргагүй л мал мэддэг, морь таньдаг нөхдүүд орж наадам будлиангүй сайхан болох нэг нөхцөл бүрдэх нь ээ

1  |  0
Top