"Улаан бүс"-ийн эмч, ажилчдад 2 САЯ ТӨГРӨГИЙН тэтгэмж олгоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29


Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар төсвийн тодотгол хийх асуудлыг УИХ-д өргөн барихаар хэлэлцэж тохирчээ. 

Тодруулбал, 
 

  • Эрүүл мэндийн салбарын төсөвт 700 гаруй тэрбум төгрөг нэмж тусгах, уг хөрөнгөөс 110 тэрбумыг 2000 ор дэлгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж авахд зориулах. Мөн улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилтанд нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгох, цалинг 50 хувь нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын үед эмнэлгүүдийн улаан бүсэд 13016 эмч, ажилчид ажиллаж байна.
     
  • Улаан бүсэд ажиллаагүй буюу эмнэлгийн орчинд өндөр ачаалалтай ажиллаж байгаа 19,500 эмч, ажилтанд нэг удаа 1 сая төгрөгийн тэтгэмж олгохоор төсөлд тусгажээ. 
     
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл олгохоор хугацааг сунгахаар мөн санал нэгдсэн байна. 
     
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрийг мөн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар төсвийн тодотголд тусгахаар болж, Санхүүжилтийн асуудлыг "Эрдэнэт" үйлдвэр гаргах боломжтой гэж үзжээ. 
     
  • Сайжруулсан түлшний үнэ хямдруулсан хугацааг 2022 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл сунгах дээр Засгийн газрын гишүүд санал нэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Овоо шдээ боллоошдээ(202.126.88.69) 2021 оны 06 сарын 29

Ивий ивий 2 сая өгнө гэсэн чинь тэврэлдээд бөөн хөөр болж бна

2  |  0
Uvchtun(59.153.115.180) 2021 оны 06 сарын 30

Orhiin emch nar uneheer hariuzlagagui bas setgelgui bga shu. Eyreg garsan geed helhed barag l tsaashaa harj heden ym bicheed uuduus shidej ugch bnle. Gereer emchlegdej bga hunuusiig udurt 2 udaa utsaar yrij zuvulguu ugch bga gdg hudlaa shu. Neg ch udaa yrij asugaagui 10 honoj bn. Barag uuruu uuriiguu l emchlej bn. Hugshin nastai humuusiig emnelegt hewtuulj bga gsn chin ymarch or bhgui geed aav eej 2 mini 10 honog gertee hungreed bj bnaa. Mongold hun ymarch une tsenegui hen ch bish ym bnle.

1  |  1
С.Сарантуяа(202.9.46.35) 2021 оны 06 сарын 30

Авахаараа нэг болж байгаа биз дээ, өөрсдийнх нь чадвар маш муу байж, зүгээр авахаа бодоод байхын. Ханаж цадахгүй их шунал вэ

1  |  2
иргэн(202.9.46.227) 2021 оны 06 сарын 29

ЦАР ТАХАЛТАЙ ХҮНД ЦАГ ҮЕД ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЧ СУВИЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА

3  |  0
зочин(192.82.75.48) 2021 оны 06 сарын 29

Цалинг нь нэммээр бна

1  |  0
Уриалга (192.82.89.113) 2021 оны 06 сарын 29

Автобус такси эмч нарт үнэгүй үйлчилцгээе. Аливаа үйлчилгээний салбарууд эмч эмнэлгийнхэнд тусгай 10-20 % хөнгөлт үзүүлцгээе. Эмч ажилчдын хүүхдүүдийг сургалтын бүх төлбөрөөс чөлөөл Оррнсууц цахилгаан ус интернэт тв Гар утас 50-100% төлбөрөөс чөлөөл. Улс даяараа эмч ажилчдыг хүндэтгэн талархсан аяныг 5 жил үргэлжлүүл.Цаашид ч дэмж ...

2  |  0
Х(192.82.72.187) 2021 оны 06 сарын 29

Төр засаг минь зөв шийдвэрийг оройтож гаргаж байна.

1  |  0
Зочин (64.119.21.95) 2021 оны 06 сарын 29

Болж дээ. Эмч нарынхаа амь ,амьдралыг харж үзэхгүй бол болохгүй ээ. Эмч сувилагч, асрагч наргүйгээр бидний амь нас яах билээ.

2  |  0
RS(202.9.40.217) 2021 оны 06 сарын 29

Авч байгаа арга хэмжээ зөв үйлсийнхээ тухай олон түмэнд маш сайнаар тайлбарлан ойлгуулаж сурталчилмаар байх юм. Энэ хүнд үе төр засгаас авч хэрэгжүүлэж байгаа зөв шийдэлүүдийг талархан хүлээн авч байна. Аж ахуй нэгж ,иргэд төрөөс өгч байгаа нааштай өгөөжүүдийг маш зөв ашиглан эрүүл мэндээ хамгаалаж, эдийн засгаа сэргээхийн төлөө бүгдээрээ л хичээх учиртай. Утгагүй улс төржилтөө болио бид бүгдээрээ л Монголчууд биздээ.Нэгэн үзүүрт сэтгэлээр эвлэлдэн нэгдэж хэцүү бүхнийг даван туулья. Монгол Үндэстэн мөнх орших болтугай.

2  |  0
.(192.82.90.15) 2021 оны 06 сарын 29

Ок

3  |  0
Top