Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлж, энэ сарын 28-нд УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
УИХ-аас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан. Гэвч уг хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа тул Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна. Энэ бүхэн нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гол үндэслэл болсон аж.
Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй юм. Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэжээ. Нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.
Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна. Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.
Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасны зэрэгцээ нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.
Түүнчлэн нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсны зэрэгцээ дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ.
Нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм. Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.
Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилох бөгөөд Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна. Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төсөлд тусгажээ.
Ингээд хуулийн төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг уншигч бүхэнд цувралаар хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
Засгийн газар нийслэлийн асуудлыг анхаарч байна. Одоо бид бодлогын түвшинд уялдаа холбоогоо хангаж ажиллахгүй бол хэзээ болтол нийслэлийн удирдлагад гэж даатгаж орхих вэ, мөн бие биен рүүгээ түлхэх вэ. Энэ бол Засгийн газрын нүүр тулах асуудал мөн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн бол УИХ-ын дарга Улаанбаатар хотын асуудал Монгол Улсын хөгжил, эдийн засаг, эрх зүйн тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг хөдөө, орон нутгийнхаа хөгжлийг орхигдуулна гэсэн үг биш. УИХ энэ жил Улаанбаатар хот руу чиглэсэн эдийн засаг, эрх зүйн ажлуудыг хийнэ.
Сэтгэгдэл ( 6 )
болгон цөөлөх , Хотын төв ба хороололын замуудын 1 дүгээр эгнээнд машин тавьдаг ыг зрэн зогсоох, авто машины хороолол доторх зогсоолыг з /б схем зургыг гаргаж нийтэд мээдэлэх мөн замуудад санй дураараа хурд сааруулагч хийж машины хөдөлгөөнийг сааруулдаг явдлыг хийхгүй байх , замын өргөтгөл , зогсоол хийх газрыг чөлөөхөд элдэв саад хийдэггүй болгох зэрэг арга хэмжээнүүдийг авах нэгдсэн схем төлөвлөгөөг гаргаж хотын иргэдээр хэлэлцүүлэн баталж ажил хэрэг болгох хэрэгтэй байна
явуулдагаар төлөвлөвлөх / газрын доорхи метро нь олон голын савд оршдог хотыг хувьд хөрсний уснаас хамгаалах буюу хөрсний усны төвшингөөс доогуур хийх зэрэг нь асар их хөрөнгө оруулалт шаардах болно. Газрын дээрх метрог цас бороо, дуу шуугинаас хамгаалах шаардлагатай газруудад шилэнцэр хоолойгоор явуулах боломжтой байдаг. зарим газруудад буудлыг автобусны буудалтай хамтатгах боломжтой . Хотын 3 дахь , 4 дэхь тойруу замыг барьж Дүүрэг хоорондын авто зорчигчдыг шууд дүүрэг хооронд явдаг болгох, Богино хугацааны арга хэмжээ болгож Төв замаар зорчих тээврийн хэрэгслэлийн дугаарыг 2 биш 4 дугаар
баруун 4 зам , төв шуудан , гадаад харилцааны яам , багшийн дээд, бөхийн өргөө, зүүн 4 зам , офцерийн ордон зэрэг замын зөрлөгт нүхэн болон гүүрэн зөрлөг барьж замын хөдлгөөний хурдыг нэмэгдүүлэх , эдгээр замнаас салаалсан хороолол дотрох замыг өргөтгөн хороолол дотор явах замын зургыг гаргах , хотын төвөөр дамжин өнгөрдөг хотын захын хороололын автобусыг хотын их тойруугаас буцаж явдаг болгох тэнд шилжин суудаг буудлыг тохижуулах , Гүүрэн , соронзон замтгазрын дээрхи метрог -22 -ын товчооноос Улиастайн уулзвар , Нисэхийн хурдны замын төгсгөлөөс Дамбажаржжгийн хийд,, их тойруу чиглэлээр\n
Хотын түгжирлийн асууддал хотын сайдыг буй болгосноор шийдэгдэхгүй . Энэ олон жил бүгшсан буруу бодлого , хот төлөвлөлтийн асуудал , хүн амын замбараагүй төвлөрөлтийн үүдэлтэй асуудал учраас олон чиглэлийн ажил , з/б / төлөвлөлт , иргэдийн ухамсар, дэг журмыг сайжируулах талаар хотын захиргаа, байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг нэгэтгэж байж шийдэгднэ. Дор дурдсан ажлуудыг дэс дараатай хийх шаардлагатай шүү Үүнд : 1. Хотын үндсэн замуудын зарим жижиг уулзварыг цөөлж толгойтын төмөр замын зөрлөг, цамбагарав , нарны замын уулвар, төмөр замын вокзал чиглэл, баруун төмөр зам , бага тойруу,
Хотын дарга Сумъяабазар хотын асуудлыг шийдвэрлэж чадахгүй ээ. Улаанбаатар хотод метро барих, хот тойрсон тойрог зам барих тухай яриад байгаа. Үүнд зарцуулах хөрөнгөөр гэр хорооллоо яаралтай дахин төлөвлөлтөнд оруулж барилгажуулаачээ. Утаа, хөрсний бохирдол буурч, гэр хороолол дах иргэдийн амьдрах орчин сайжрах гээд олон талын ашигтай баймаар юм.
Үерийн ус шал ӨМХИЙ байна.Нүхэн жорлонгийн баас шээс тэр чигээрээ орж ирээд байна шунал Сумъяабузар аа