БНХАУ тив алгасах баллистик пуужин хөөргөх зориулалттай гарааны 100 төхөөрөмжийг Ганьсу муж Юмэнь хот орчим байгуулж эхэлсэн тухай “Washington Post” хэвлэл мэдээлжээ.
Шинжээчид Хятадын энэ алхмыг Бээжин цөмийн салбарт нөөц боломжоо ихээхэн өргөжүүлж буйг харуулж байна гэж үзэж байна. Тус улс 250-350 нэгж цөмийн зэвсэгтэй. Гэвч, эдгээр төхөөрөмжид байрлуулах баллистик пуужингийн тоо 100-д хүрэхгүй гэж онцолсон байна.
Үүнээс өмнө Хятад улс анхаарал сарниулах зорилгоор хуурамч гарааны төхөөрөмжүүдийг байгуулж байсан удаатай гэж тус хэвлэлд онцолжээ.
Хиймэл дагуулаас авсан гэрэл зураг дээр 119 ижил байгууламжийн барилгын ажил эхэлсэн нь харагдаж байгаа аж. Эдгээр байгууламж нь Хятад улсад байдаг цөмийн цэнэгт хошуутай баллистик пуужингуудад зориулсан объектуудтай төстэй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Хог хужааг Америк устгах шаардлагатай байна тэр цагт дэлхий аврагдана.