Г.Занданшатар: Дээд боловсролын эхний 2 жилийг бүх нийтийн болгоё

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа билээ.

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Уг хуулийн төсөлд дараах зүйлүүдийг тусгав. Хүний насан туршдаа суралцах боломж, хэлбэрүүдийг тодорхой болгож, амьдрах орчноос суралцах асуудлыг боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх; Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу заавал эзэмших боловсролыг 12 жил байхаар тусгах; иргэний эзэмшсэн мэдлэг ур чадварыг үнэлэх, мэргэжлийн үндэсний шаталсан бүтцийг шинэчлэх, олон улсын ISCED 2011 ангилалд шилжүүлэх; дэлхийн иргэнийг хөгжүүлж, “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах; бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлыг тусгах; боловсролын сургалтын байгууллагын бүтэц, статус, чиг үүрэг, тэдэнд тавигдах шаардлагыг оновчтой болгох; боловсролын санхүүжилтийг боловсролын үйлчилгээний гүйцэтгэл, чанар, үр дүнд чиглэдэг болгох; сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох зэрэг олон сайхан санал, зөвлөмжүүдийг Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулиудын төсөлд тусгажээ.

Боловсролын салбарын шинэчлэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжиж байгаагаа илэрхийлээд дараах байр суурийг УИХ-ын даргын индэр дээрээс илэрхийлэв.  Тэрбээр боловсролын салбарт томоохон реформ хийх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.  

Тэрбээр “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын баг хуулийн шинэчлэлд оролцож, ярилцаж, нэлээд судалсан. БШУ-ны сайдаар Л.Энх-Амгалан томилогдоод энэ ажлыг нэлээд эрчимжүүлж, загварчлалыг гаргаж, олон эрдэмтэн судлаачдыг дайчилж, харьцангуй богино хугацаанд чанартай хуулийн төсөл өргөн барьсан гэж итгэж байна. Дижитал зууны эрин үед дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийн боловсрол болгох нь АНУ өрсөлдөх чадвар болно гэж шинэ Ерөнхийлөгч нь үзэж байна. Монгол Улс ч мөн адил дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийн болгоё.

12 жилд шилжихээс илүү дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийн болгоё. Ингэснээр боловсролын салбарын өрсөлдөх чадвар сайжирна. Нөгөө талдаа ЕБС-ийн ачаалал талаасаа ч оновчтой бодлого болж чадна. Дэлхий нийтийн хандлага энэ чиглэл рүү явж байна. Тэгш боломж нийгэмд олгох нь ямар чухал вэ гэдгийг Английн эрдэмтдээс авахуулаад дэлхийн том эрдэмтэд томъёолоод эхэлсэн. Ер нь бол манай боловсролын салбарын залуучууд чадалтай. Багш нарын цалин хөлс ч энэ шинэчлэлийг дагаад нэмэгдэнэ. Манай эрдэмтэн судлаачид ч нарийвчлан оролцвол сайн байна" хэмээв. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.151) 2025 оны 03 сарын 13

ЕБС 10 жил байх ёстой юу 12 жил Монгол оюуны часами сайтам ард туман барууныг дагаж шаварт шигдэв.Урд нь ЕБС 10 жил байгаад болоод л ирсэн болох л байлгуй.

1  |  0
Иргэн(192.82.76.31) 2025 оны 03 сарын 13

Иргэдээрээ сайн хэлэлцүүл. Иргэдээр хэлэлцэгдээгүй хууль битгий батлаад бай. Та нарын баталсан хууль нэг л ёндоогүй шүү.

1  |  0
Тк(103.212.117.209) 2025 оны 03 сарын 13

Их дээд сургуулийн тоог багасгаж ОУ-ын стандартад нийцүүлж чанартай цөөн боловсон хүчин бэлдэх, МСҮТ-ийг чадавхчуулж өргөжүүлэх хэрэгтэй

2  |  0
.(103.212.117.209) 2025 оны 03 сарын 13

ЕБС-д 7наснаас элсүүлж, 10 жил болгох хэрэгтэй

2  |  0
Top