УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Үдээс өмнө УИХ-ын таван байнгын хороо хуралдсан тул чуулганыг 14:30 цагийн үед эхлүүлсэн. Гэвч Хууль зүйн байнгын хорооны хурал Өршөөл үзүүлэх тухай хуулийг төслийг хэлэлцэж байгаа тул тус байнгын хорооны хурлыг дуустал нэгдсэн хуралдааныг түр хойшлуулав.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуупдыг танилцуулж байна.
/2021.07.01-ний өдрийн 14.00 цагаас/
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021,06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2021.07.01-ний өдрийн 18.00 цагаас:
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/,
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/.

Сэтгэгдэл ( 0 )