ХЗБХ: Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Үдээс өмнө УИХ-ын таван байнгын хороо хуралдсан тул чуулганыг 14:30 цагийн үед эхлүүлсэн. Гэвч Хууль зүйн байнгын хорооны хурал Өршөөл үзүүлэх тухай хуулийг төслийг хэлэлцэж байгаа тул тус байнгын хорооны хурлыг дуустал нэгдсэн хуралдааныг түр хойшлуулав.

Хууль зүйн байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцэж байгаа. Иймд зарим гишүүд өөрийн байр суурийг цахим хуудаснаа илэрхийлжээ. Тухайлбал, Б.Энхбаяр гишүүн "УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байгаа. Хувь гишүүний байр суурь ил, тодорхой байх нь зүй ёс. Миний хувьд Өршөөлд хүний амь, хүчиндэх, авилга, албан тушаалын, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг хамруулахгүй байх байр суурьтай байгаа" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө автомашины торгуулиа төлж барагдуулжээ. Мөн тэрбээр төрийн өндөр албан тушаалтан их хурлын гишүүд торгуулиа төлж барагдуулахыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top