С.Бямбацогт: Хурган түшмэлүүд ажлаа хийж чадахгүй бол зайлаарай

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. 

Энэ үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Ирэх жилийн төлөвлөгөөг би дэмжиж байна. Монгол Улсын "Арсын хараа 2050" гээд ирээдүйн гучин жилийн бодлогоо тодорхойлоод, Үндсэн хуульд тогтвортой байдлын талаар тусгаж өгсөн. Үүнд хүрэхийн тулд жилийн төлөвлөгөөгөөр дамжиж хүрнэ. Төлөвлөгөөгүй, зорилтгүй явах юм бол ойд төөрсөн сармагчинтай адил. 

Төлөвлөгөөгөө биелүүлдэг, хэрэгжүүлэхийн төлөө ажилдаг баймаар байна. Энэ тал дээр Засгийн газраас анхаарах ёстой. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцийг барих гэж сүүлийн 50 жил хөөцөлдсөн. Өнөөдөр Ерөнхийлөгч хоёр удаа газар дээр нь очиж байж ажлыг эхлүүлсэн. Тун удахгүй манай Ерөнхий сайд Ховд аймагт очиж, цахилгаан станцийн шав тавина гэж байсан. Гэтэл хүнд сурталтай, шан харамж авлига хардаг хурган дарга нар энэ төслийг гацаалаа. Сая Эрчим хүчний сайд хэлж байна. Энэ "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийн төсөл бол баруун таван аймаг төдийгүй Монгол Улсад ач холбогдолтой төсөл" гэж. Төсөл амжилттай хэрэгжих юм бол эрчим хүчний үнэ тариф тав дахин буурах боломжтой. Эрчим хүчний тусгаар тогтнолоо Монгол Улс олно. Олон жил энэ төслийг хөөцөлдсөн. Нийтдээ 800 тэрбум төгрөгийн төсөл таван жил хийгдэнэ. Гуравдугаар сард тендер зарлаад, дөрөвдүгээр сард шалгарах ёстой байсан. Тав, зургаадугаар сард хоёр удаа хойшлуулсан. Энэ хооронд Говь-Алтай аймагт Тайшир усан цахилгаан станц барьсан туршлагатай төслийн удирдагчийг ажлаас нь халсан. Сүүлд нь энэ тендерийг хүчингүй болгосон. Одоо Хятад улс мөнгөө татлаа гэвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Энэ төсөл явахгүй бол Н.Тавинбэх сайд та ажлаа өгч огцорно шүү. Би танай тэр хурган түшмэлүүдийг чинь бүгдийг нь шалгуулна. Шан харамж хардаг юм уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь яаж төрийн ажлыг ард түмэнд ээлтэй явуулах вэ гэдэгт анхаарч байхад хэдэн хурган түшмэл тендер хоёр удаа хойшлуулаад, сүүлдээ цуцалдаг. Төсөл удирдаж байсан хүнийг ажлаас нь халдаг. Ийм байдлаар төрийн ажил хийхгүй. Арай дэндэж байна. Хариуцлагаа хүлээнэ шүү. Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай. Шалгуулдаг газар нь шалгуулна. Тэнд хариугаа бэлдээрэй" гэв.  

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төр(202.126.88.231) 2025 оны 03 сарын 13

Үнэн хэлжээ. Гачууртын эцсийн замын тендерийг хурганцарууд цуцалсан шүү. Чин бүрэн энд анхаарлаа хандуулаач.

1  |  0
Уншигч(66.181.188.112) 2025 оны 03 сарын 13

Гишүүнийг дэмжиж байна, авлигачин хурганцаруудыг байдаг газарт нь хийж төрөөс зайлуул

1  |  0
Г.Самбуу(66.181.191.134) 2025 оны 03 сарын 13

Бямбацогт оо чи өөрөө зайл

1  |  0
Шударга ёсыг хүсэм(107.77.230.4) 2025 оны 03 сарын 13

Яг зөв сайн шалгаад өг гишүүн ээ наад эрчим хүчний яамыг наачин мэдлэг чадваргүй олон хүн байгаа шүү нэг их мөнгө ярьсан улсууд байгаа

1  |  0
Z(202.9.46.39) 2025 оны 03 сарын 13

Ждүчин өөрөө ичээч

2  |  0
Самдаа(202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

Социализм байгуулах гээд байгаа хүн үү, энэ чинь

3  |  0
zocjin(66.181.182.160) 2025 оны 03 сарын 13

Chi uuruu ehleed zailchih. Tegvel harin ard tumen bayarlah bh

2  |  0
иргэн(202.9.46.9) 2025 оны 03 сарын 13

Маш хэрэгтэй төсөл юунаас болж тендер цуцлаад байгааг шалгах л хэрэгтэй. Яамдуудад зарим нэг нууц ноёнтны дэмжлэгтэй түүндээ эр бяр орсон нөхөд байдаг шүү. Тийм хүмүүс ажлыг гацаана. ер нь л дур зоргоороо ааш зан гаргадаг явдал байдагыыг үгүйсгэх аргагүй. Тэдэнтэй рхтуухан ярих хэрэгтэй болно.

2  |  1
Энэ(192.82.78.26) 2025 оны 03 сарын 13

Нийгмийн хамгааллын яаманд оруулсан мэргэжилтэн дүү чинь яахаараа газрын дарга болчдгын тэгээд.

3  |  0
новш минь(192.82.73.194) 2025 оны 03 сарын 13

ЧАМАЙГ ЦАГТАА ТЭНДЭР БЯМБАЦОГТ ГЭДЭГ БАЙЛАА ???!!!! ЯАСАН ЗАГАСАН ОЙТОЙ ПЯЗДА ВЭЭЭЭ ЧИ Л УЛДЭЭГЭЭД ОРХИЖ ЧИНИЙ ТУРШЛАГАА ХЕ

2  |  0
Orosiin nohoi(202.126.90.29) 2025 оны 03 сарын 13

Une buuh buuhguin hamaagui haraat bus boloh ni chuhal mongoldoo munguu shingeene

1  |  0
ЗОЧИН(66.181.160.110) 2025 оны 03 сарын 13

Бямбацогт оо, МАН-хаан хохь чинь

2  |  0
ЗОЧИН(66.181.160.110) 2025 оны 03 сарын 13

Яг Сэлэнгэ мөрөн дээрхи УЦС-г гацаасан шиг оросуудын монголчуудын гараар хийлгэж байгаа ажил ТАГНУУЛЫНХАН хэн гэдгийг сайн мэдэж байгаа даанч цаад эзэд нь оросууд учраас бид яаж ч чадахгүй, харин яамны хурган дарга түшмэдүүдийг бүхэл бүтэн улсын хууль хяналтын байгууллага хүчрэхгүй гэж байхгүй, тэд бол өчүүхэн амьтад , хэрвээ хурган түшмэдүүд саатуулч байгаа бол МАН-н ЗГ, ИХ хурал, Ерөнхийлөгч , ҮАБЗөвлөл та нарын хохь чинь, зайлцгаа, ийм үг УИХ-д хэлээд аргаа ядарч байгаа Бямбацогт Ховдыхноос уучлал гуйгаад зайл, хохь чинь та нарын гарт бүх эрх мэдэл байгаа

4  |  1
zochin(192.82.77.62) 2025 оны 03 сарын 13

zov..ingej dugardag gishyyd olshirvol akhits devshil garna..Toriin nereer khalkhlagdsan Khulgaich nar shees aldaad ulmaar zailtsgaakh baikh shyy..

1  |  2
Хурган УИХ гишүүн.(202.126.89.53) 2025 оны 03 сарын 13

Бямбацогт ”Төлөг” болж байгаа юм байна.

5  |  0
Муу мэдээ(202.126.89.53) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжснээр үнэ буухгүй.

3  |  1
Top