ШУУРХАЙ: Наадмыг ирэх жил хүртэл хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Өнөө өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, баяр наадмыг хойшлуулах саналыг хэлэлцсэн бөгөөд Үндэсний баяр наадмыг ирэх жил хүртэл хойшлуулах шийдэлд хүрсэн байна.

Ингэхдээ баяр наадмын нээлтэд зориулж нэгэнт хийгдсэн видео контентыг баяр наадмын өдөр цацна. Харин наадам зориулж босгосон гэр хүрээг буулгах нь зүйтэй гэж үзжээ. 

Хэдийгээр энэ жил наадам тэмдэглэхгүй болсон ч наадмын үеийн амралтын өдрүүдийг хэвээр үлдээхээр болсон байна. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Энэ жилийн тухайд долдугаар сарын 16 баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлж, бямба, ням гарагтай хамтатган, нийт ес хоног амраахаар болсон билээ. 

Энэ хугацаанд нийслэлийн хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байна. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.42) 2025 оны 03 сарын 13

Залуу насаа бүтээн байгуулалтанд зориулсан ахмад үеийхэн тэтгэвэр бага хэцүүхэн байна аа Н/Д-ын хуримтлагдсан хөрөнгөөр АН дарга С.Эрдэнэ л гараа угаасан хүн дээ

1  |  0
mnbvc(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

2020 токио гэдэг шиг

1  |  0
Zochin(202.9.47.2) 2025 оны 03 сарын 13

9!хоног амарна гэчижээ бух хорио бзад карантин гээч

1  |  0
Зочин(103.229.121.16) 2025 оны 03 сарын 13

Ирэх жил 101 жилийн ойн наадам л хийнэ ш дээ, хойшлууллаа гэж яриад байх юм, угуй ш дээ, энэ жил наадам хийлгуй енжиж байна, ирэх жил ямар ч 100 жил байхгуй

1  |  0
zochin(87.214.24.143) 2025 оны 03 сарын 13

zov shiidsen bna gehdee zaawal mongo ureh urj ehelsen mongoo tsuvchuulah geed bh shaardlagatai ym u , ard tumend mongoniiho tailang taviarai da hulgaichuud mini

1  |  0
Зочин(85.218.48.83) 2025 оны 03 сарын 13

Улс,эх орон,засаг төр минь маш зөв шийдвэр бна.Наадам,баярыг бол хэзээ ч нөхөн тэмдэглэж бно.Олон хүний амь насыг аварахын тулд гаргаж буй шийдвэр гэдгиыг зарим нэг уяач гишүүд,олон морь уралдуулдаг уяачид сайн ойлгож ухамрсарлах хэрэгтэй.Ичихгүй улсаа дарамталж мөнгө төгрөг нэхэхээ больж үз.Энэ аюултай совид чинь мутацилагдаад ”дельта” хэлвэрт орж дэлхий дахинд 100 шахам улсд тархаж эхэлээд бна шүү.Европт ороод эхэллээ гэж бичээд бна.Бакцинууд бүгд шинэ тутам бгах бишүү.Зуны нар агаарыг ашиглаж ууланд алхацгааж дархлаагаа сэргээж зайгаа йвбарьж амьдарах нь хамгийн зөв гэж амралтын өдөр нэмж

1  |  0
ЖАМЦ(192.82.85.141) 2025 оны 03 сарын 13

МАЛНУУДАА, НААДМЫГ ХОЙШЛУУЛААГҮЙ, ӨНЖИЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

1  |  0
nyug(103.26.195.141) 2025 оны 03 сарын 13

УИХ -н ГИШҮҮН ЯАЧДАА АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ АДУУГАА МАЛЛАХg; y, цаг гаргаж өгөөч ээ ЭД НАР ЧИНЬ МАЛЧДЫГ ТУРХИРЧ ТАЛБАЙ ДЭЭР ИРҮҮЛЛЭЭ!

2  |  0
bguygavgvg(103.26.195.141) 2025 оны 03 сарын 13

Хөдөө ах дүү рүүгээ явж эрүүл агаарт хүүхдээ ДАРХЛААЖEУЛАХ гэхээр АЙМГУУД нь ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХГҮЙ ХЯСААД БНА ЭНИЙГЭЭ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ ЭЭ1

2  |  0
Bataa(119.40.98.177) 2025 оны 03 сарын 13

Зөвөө зоригтой шийдвэр гаргахад ард түмэн ойлгоно оо\n

3  |  0
Ene (202.126.88.154) 2025 оны 03 сарын 13

Наадмаа хийлдээ дархлаагаа сэргээ энэ 100 жил шүү дээ энэ ерөнхий сайд гэж нөхөр маскаа тайлна энэ тэр гээд байсан ёстой новш юмаа

1  |  4
.(192.82.88.193) 2025 оны 03 сарын 13

Монголоор нэг өвчин тараачаад бөөгнүүлээд хориод байх юмаа, бүгдийг нь хөдөө гадаа тараавал зай бариад зүгээр бишүү

5  |  0
zochin(49.98.155.159) 2025 оны 03 сарын 13

mortonguud ene heden tenguudiig tachuurdaj noirn.s sergeej bna da kkk ajil hiij chadahgui bga yum chin hodoonii darga\n naraas doloon dor

2  |  0
монгол эх(202.9.40.185) 2025 оны 03 сарын 13

ЗГ зөв шийджээ. Амь эрхэм үү, наадах эрхэм үү гэдэг хэнд ч тодорхой.

4  |  0
зочин(202.126.88.236) 2025 оны 03 сарын 13

No naadam

5  |  0
Yesnaadam(202.126.90.61) 2025 оны 03 сарын 13

Yes naadam

2  |  7
Top