Ангела Меркель Их Британийн Засгийн газрын хуралдаанд үг хэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Германы Канцлер Ангела Меркель Их Британид Канцлерын хувиар сүүлчийн айлчлалаа хийх гэж байна.

Ангела Меркель Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзаж, Берлин, Лондоны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх аж.

Мөн Германы Канцлер Их Британийн Засгийн газрын цахим хуралдаанд үг хэлнэ. Энэ нь 1997 оноос хойш Их Британийн сайд нарын танхимд гадаад улсын удирдагч үг хэлсэн анхны тохиолдол болох юм.

Меркель мөн Их Британийн хатан хаан II Элизабеттай уулзана.

Ангела Меркелийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа билээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн юм.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Ангела Меркелийг Канцлераар ажилласан 16 жил гаруйн хугацаанд Их Британи, Германы харилцаа сэргэж, шинэ эринд шилжсэн” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top