Батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжиж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

Германы канцлер асан Ангела Меркель (2005-2021 уг албан тушаалыг хашсан) Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намын консерватив эвсэл хийгээд Германы Социал-демократ намын дэвшүүлсэн батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн дүрмийг өөрчлөх төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

“Батлан хамгаалах зардалдаа Дотоод нийт бүтэгдэхүүний 2%-ийг зарцуулах нь хангалтгүй юм. Өрийг сааруулах дүрэмд (төсвийн орлогоос давсан зардлыг төсвөөс гаргахыг хориглосон дүрэм) шинэтгэл хийхээр төлөвлөж байгаа нь зөв юм. Энэ нь төсвийн орлого, зарлагад илүү уян хатан хандах боломж бүрдүүлнэ” гэж тэр тэмдэглэсэн байна. “Улс төрийн сорилтууд тулгарсан өнөөгийн нөхцөлд Европ нэгдмэл байх ёстой. Эс бөгөөс Европын орнуудыг арчаад хаячихна гэдгийг Европт бүгд ойлгож байгаа” гэж Меркель тэмдэглэжээ. Украины хямралын талаар тэрээр ярихдаа, мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулах ёстой бөгөөд үүнд зөвхөн цэргийн хүч хэрэгсэл ашиглах нь хангалтгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Гуравдугаар сарын 13 болон 18-нд Германы Бундестаг /парламент/-ын тусгай чуулганаар батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн дүрмийг зөөлрүүлэх асуудал хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xsjyBldb(1.53.97.156) 2025 оны 03 сарын 13

1

1  |  0
merkel(151.225.24.173) 2025 оны 03 сарын 13

hucvaa musdlimeer europiig duurgechiheed hucdag novsh ve

2  |  0
merkel(151.225.24.173) 2025 оны 03 сарын 13

hucvaa musdlimeer europiig duurgechiheed hucdag novsh ve

2  |  0
Top