Ч.Болортуяа: Наадмын төсвийг эрүүл мэндийн салбарт зориулна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Засгийн газар өнөөдөр (2021.07.02) ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийв.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өмнө нь Засгийн газрын хуралдаанаар үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гаргасан боловч 12 мянган хүний бөөгнөрөл үүсч, 3000 хүн халдвар авах эрсдэлтэй байна гэдэг тооцооллыг ЭМЯ, эрдэмтэн судлаачид гаргасан байна. Үүнтэй Засгийн газар танилцаж, баяр наамдмыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн орон нутагт баяр наадам тэмдэглэхийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан" гэлээ. 

Наадмын төсвийн хувьд хэдэн төгрөг зарцуулаад байгааг одоогоор тооцоолж гаргах боломжгүй байгаа аж. Баяр наадмын төсвөөс хэмнэсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зориулахаар болжээ. 

Энэ жил баяр наадам тэмдэглэхэд зориулж 3,5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт суулгасан байсан. Ингээд урьдчилсан бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд хангаад явж байжээ. Яг одоогийн байдлаар нарийн тооцоо хийгдээгүй байгааг Соёлын сайд Ч.Номин хэллээ. 

Алтанбулаг боомтын зорчигч тээврийн үйл ажиллагааг долдугаар сарын 7-31 хүртэл түр зогсоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас мөн гаргасан байна. Харин ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх аж. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(103.26.195.128) 2021 оны 07 сарын 02

Энэ муу дэлдэн пиндуу гэж бас нэг долоогч, бас нэг худалч.Оюун-Эрдэнийг долоогоод хэвтэж бгаа.

0  |  1
Чинбаа(43.242.241.210) 2021 оны 07 сарын 02

шаадаг байна ш дээ

0  |  0
zochin(49.106.192.95) 2021 оны 07 сарын 02

anhnaasa ard tumen guisan biz dee ta nar unheer dogzur durak .da olon hun uhuulj bj un.dur ene shiidver ajil aa hii vel chadaltaihan tovch todorhoi thag sekund aldalgui ajilj margaach harah odor irj bna da

0  |  0
Top