Ц.Мөнх-Оргил: Элчин сайдад дэмжиж чадахгүй 2 хүн байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Элчин сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм.

ХУРАЛДААНЫ ҮЕЭР УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

Элчин сайдуудын томилгоог 50, 50 хувьтай оруулж ирсэн байна. 25 Элчингийн нэр орж ирснээс 50 нь Гадаад яамнаас 50 нь гаднаас гэсэн бодлого барьсан байна. Жендерийн асуудлыг байнга бодолцож байгаач ээ. 25 Элчин сайд орж ирж байгаагаас гурван эмэгтэй байна.

Хоёрдугаарт, нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүгээд байдгийг одоо болиулмаар байна. Дөрвөн жил элчин хийсэн бол эх орондоо ирээд өөр газар мэргэшүүлж байгаад дараа нь дахин Элчингээр томилмоор байна. Би Р.Алтангэрэлгийг дэмжиж чадахгүй гэдгээ өөрт нь хэлсэн. Канадад ажиллаж байгаад Брюселль руу явж гурван жил ажиллаад дараа нь Женев явсан. Одоо Швейцар. Уучлаарай би дэмжиж чадахгүй.

\Монгол Улсаас  Швейцарын  Холбооны  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг томилуулахаар өргөн бариад байгаа билээ\

Мөн У.Нямхүүг дэмжиж чадахгүй. Хэл устай, сайн ажилтан ч гэлээ дөнгөж бид Ерөнхий нарийн бичгээр томилоод байхад яаж Элчин сайдаар явуулах вэ. Энэ хүнийг Франц улс хэрхэн хүлээж авах вэ. Өөрөөр хэлбэл ажлаа хийж байгаад мерит зарчмаар дэвших горимтой юм.

\Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилуулахаар өргөн бариад байгаа билээ\

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(85.218.48.83) 2021 оны 07 сарын 03

Муухай ажил хийдэггүй хүн өол Пүрэвсүрэн түүниыг өуцааж татаж үз

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 07 сарын 03

Turd bygashsan tur bydaa daraa bylaasan MAN iikhan byged kheregyi khog shaarnyyd.Bygedeeree tsagaan tsamtsatai alyyrchin tonyylj yankhan kazinoochid tonyylchid yrvagchid.Ikh khyral. zasagiin gazar tarakh kheregtei .SVgiin Batbold Khyjaa tagnyyl Nyamdorjtoi nam tatan byygdaval taarna.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 07 сарын 03

Munkh orgil alyyrchin yagaad 5 khynii ami nasiig khoroochikhood byr turiin undurlugt shigdeed syygaad bna ve.13 jiliin terteejkh 7 sariin 1 nii 5 khynii ami nasiig .Mongoliin tyykhend .S.Bayar. Ts.Elbegdorj.N.Enkhbayar.Batzandan.M.Enhkhbold.Ts.Nyamdorj.Munkhorgil.Ta naraas yyrd nekhegden tyykhend bichegden yldsen alyyrchid gedegee bainga sanaj yav.

1  |  0
Иргэн(103.229.120.114) 2021 оны 07 сарын 03

Манай тойргоос сонгогдсон гишүүн Мөнх-Оргил жинхэнэ улс төрч хүн дээ.

1  |  0
.(192.82.88.193) 2021 оны 07 сарын 03

Зөв шүү

5  |  0
Top