Я.Содбаатар шинэ гишүүдэд "хичээл" заав

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 03

УИХ-ын чуулган өчигдөр \2021.7.2\ хуралдаж Элчин сайдаар томилохтой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Нийтдээ 25 орны Элчин сайдыг шинээр томилох асуудлыг УИХ-аар хэлэлцээд Монгол Улсаас  Швейцарын  Холбооны  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг томилуулахаар өргөн барьсан саналыг дэмжээгүй юм.

Р.Алтангэрэл нь Канад ажиллаж байгаад Брюселль руу явж гурван жил ажиллаад дараа нь Женев явсан. Одоо Швейцарын Элчин сайдаар томилогдох гэж байгаад гишүүд дургүйцсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд 15 секундын дотор Элчин сайдаар очиж байгаа улсынхаа хилээр өөрийгөө танилцуулахыг шаардав.

Мөн тэрбээр "Нэр дэвшиж байгаа Элчин сайдуудыг томилох саналд Гадаад харилцааны яамны олон албан хаагчид гомдолтой байгаагаа илэрхийлж, шаардлага хүргүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газарт Сангийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам гэх цөөхөн хэдэн яам мерит зарчмаа барьж ажилладаг гэж би ойлгодог. Гэтэл Элчин сайдын энэ удаагийн томилгоо мерит зарчмыг алдагдуулж байна гэсэн асуудал анхаарал татаж байна. Мөн Швейцарийн холбооны улсад суухаар томилогдох гэж буй Элчин сайд Алтангэрэл Монголдоо ирэхгүйгээр Канад, Бельгид дипломат алба хашиж байгаад Швейцарь руу гурав дахь улс руугаа Элчин сайдаар томилогдох гэж байна. Ингэж болдог юм уу? дэвшүүлсэн хүмүүс нь тайлбар өгмөөр байна. Америкт томилогдох гэж буй Ө.Батбаяр олон сайн үйлсийн аян хийж байсан, хэл ус сайтай залуу. Би хувьдаа дэмжиж байна. Гэхдээ ардчилсан Монгол Улсын нэг чухал бодлого нь гуравдагч хөршийн бодлого байдаг. Очиж байгаа улс нь энэ хүнийг чухам яаж хүлээж авах бол, хүндэтгэлтэйгээр хүлээж авах уу? гэсэн асуултад дэвшүүлсэн хүмүүс нь хариулахыг хүсье" гэв.

Монгол  Улсаас  Америкийн  Нэгдсэн  Улсад   суух  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин сайдаар томилогдсон Ө.Батбаяр Англи хэлээр танилцуулга хийсэн ба уг нөхцөл байдлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар шүүмжлэв. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдож, Засгийн газрын сайдаар хоёр удаа ажиллаж байсан хүний хувьд "зангараг" зааж, хууль тогтоомжоо мөрдөж ажиллахыг шинэ гишүүдэд сануулав. 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “УИХ-ын танхим гэдэг бол Монголын төрийн хууль тогтоох дээд байгууллага. Энд гадаад хэлээр анх удаа ярих гэж байх шиг байна. Монгол төрийн ажил хэргийг зохицуулдаг хууль тогтоомж гэж бий. Монгол хэлний тухай хуулиа мөрдөх ёстой. Өнөөдөр энэ нөхцөл байдлыг дэлхий нийт хараад сууж байгаа. Би гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа юм биш. Гэхдээ хууль тогтоомжоо судлаарай. Гишүүд танхимд үг хэлэхдээ ч хуулийн хүрээнд байх ёстой шүү. Хууль тогтоох явцад янз бүрийн хэлээр ярьж болно гэдгээ зөвшөөрвөл өөр хэрэг. Үүнийг хурал даргалагч анхаараасай гэж хүсч байна” гэв.

Тодруулбал, Монгол хэлний тухай хуулийн 6.1.1-д төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийг Монгол хэлээр явуулна гэж заажээ. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд тус хуулийн 23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.25.203) 2021 оны 07 сарын 04

10 jileech tugsuugui hulgaichildaa

0  |  0
Зочин(66.181.176.134) 2021 оны 07 сарын 04

Энэ хүн нэг их олигтой ухаантай хүн биш , баахан сүржигнэсэн л амьтан. Ийм л дундаж боловсролтой, худлаа том том ярьсан хүмүүс л засгийг авсан байна даа, улсыг цаашдаа хөгжүүлнэ гэж хүлээлтгүй боллоо

0  |  0
монгол(139.5.218.250) 2021 оны 07 сарын 04

СОДБААТАРТ БАЯРЛАЛАА\nЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ГАДААД Л БОЛ САЙХАН, МУНДАГ ГЭЖ БОДДОГ ЗАЛУУЧУУДАД САЙХАН ҮЛГЭР ҮЗҮҮЛЛЭЭ.\nМОНГОЛ МОНГОЛООРОО БАЙХ ЁСТОЙ БҮҮ МАРТ. ОДООГИЙН АНГЛИ ХЭЛТНҮҮД МОНГОЛ ДУЛХИЙД НОЁЛОЖ БАЙХАД ХЭН БАЙСНЫГ САНАЦГАА

0  |  0
эр хүн(202.21.108.175) 2021 оны 07 сарын 03

Өөрөө нэг ч гадаад хэл мэддэгүй гэдэг нь үнэн байх нээ

0  |  0
Хүрэл(192.82.89.113) 2021 оны 07 сарын 03

Хэнд ч хичээл зааж болно .....Харин ухаант хүмүүн бишрэн шимтэн хүндэтгэлтэй сонсон тунгаадаг бөлгөө. Мэддэг зүйл хэмээн ҮЛ ТООХ нь богино бодлын үр болой. ....Ноён хутагт Данзанравжаа...

0  |  0
Содбаатар ичээч(103.212.117.18) 2021 оны 07 сарын 04

Юун хичээл заах, арын хаалгаар чадваргүй юмнуудыг элчин сайдаар томилсоныг нь илчилэхээр, ичсэн хүн хүн хүн алга гэдэг шиг юм болоо биз дээ??

1  |  1
Зочин(203.91.115.55) 2021 оны 07 сарын 04

Ждүчин Содбаатар яахаараа үүнд эгдүүцдийн? Өөрөө хэл мэдэхгүй дээ тэрүү? Түүнд туршлага бий. Гэхдээ дандаа луйврын туршлага. Доржхандын зөв. Доржханд заавал тухайн хэлээр яриулах гэхдээ гол нь биш дипломат албанд жаахан ач холбогдол өгч цаадах улсын эрх ашгийг хүндэтгэн үзээсэй гэсэндээ уг шаардлагыг тавьсан байна.

3  |  1
зочин(192.82.89.159) 2021 оны 07 сарын 04

Содбаатар даргыг дэмжиж байна үнэхээр төрийн алба хашиж байсан боловсролтой хүний шинж байдаг шүү

4  |  2
Хан-Уул(103.212.118.155) 2021 оны 07 сарын 03

Энэ халтарийн эрлийзийг овоо гайгүй залуу юм болов уу гэж бодоод 2016 онд нэр дэвшиж байх үес нь эхлээд дэмжиж саналаа өгч байсан. Одоо байнга харамсдаг. МАН тай түрийвч нэг , поп новш гэдэг нь сая ерөнхийлөгчийн сонгуулийн үер бүрэн тодорхой харагдсан. Өмнөх ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд МАН- ы суганы үс болж бүгдийг хийсэн шударга өрсөлдөөнийг үгүй хийж Хүрэлсүхийн замыг зассан халтар царайт

2  |  1
Top