Францын Каннд 74 дэх удаагийн олон улсын кино наадам нээгдлээ.

Наадам тавдугаар сард болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм.

Кино наадам энэ сарын 6-17-нд үргэлжилнэ.

Энэ жилийн шүүгч нарыг найруулагч Спайк Ли тэргүүлнэ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд 4 эрэгтэй, 4 эмэгтэй багтсан нь жендерийн эрх тэгш байдлыг илтгэжээ.

Үндсэн хөтөлбөрт 24 кино өрсөлдөж байна.

Наадмын нээлт Францын найруулагч Леос Караксийн "Аннетт" киногоор эхлэнэ.









Сэтгэгдэл ( 0 )