У.Хүрэлсүх, В.В.Путин нар том төслүүдээ урагшлуулахаар харилцан тохиролцлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр /2021.07.09/ утсаар ярилаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд ч хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.

Талууд цар тахлын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар “Ковид-19” цар тахлын сорилтуудыг богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т1(122.201.22.170) 2021 оны 07 сарын 10

Псда минь намайг битгий дуурайгаад байлдаа гсн байхдаа кк

0  |  0
Ман(192.82.73.96) 2021 оны 07 сарын 10

ХҮРЭЛСҮХ ҮЛЭЭДЭГ Л БОЛОХООС ХЭЗЭЭ Ч БҮТЭЭН БАЫГУУЛАГЧ БАЙГААГҮЙ

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 07 сарын 10

Hezeed Orosiin ard tumentei oir yabj irjeee .Tom tusuluudedee Amjilt gargaarai eee

0  |  0
Э(192.82.77.190) 2021 оны 07 сарын 10

Орос ах нар сүүлийн үед Монголд нааштай хандаад байгаа шүү. Энэ бол том амжилт шүү дээ. Путин ярина гэдэг том амжилт .

1  |  0
Зочин(192.82.74.226) 2021 оны 07 сарын 09

Синхроны орчуулгатай байдаг юм Док малаа

1  |  0
Док(66.181.188.235) 2021 оны 07 сарын 10

Хүрэлсүх бид 2ын оросоор ярих гэж үхсэн нохойн нугас даа

1  |  2
OO ZAZA(124.158.68.220) 2021 оны 07 сарын 10

PUTIN HURELSUHIIG NAADMAA HIIHGUI YADAG BULDRUU VE GEJ ZAGNASAN GENE LEE, ODOO CH BAARAGGUI BHOO

1  |  3
Top